Өнөөдөр Японы  зүүн-хойд хэсэгт Хонсю арлын Ибараки, Фукусима дүүргүүдийн орчимд шинээр 5,2 баллын хүчтэй газар хөдлөв. Энд «Фукусима-1» АЦС ослын байдалтай байгаа юм. Ибараки мужийн газар хөдлөлтийн голомт нь  далайн 20 км  гүнд болжээ. Үндэсний ус цаг уурын газрын мэдээлснээр энэ газар хөдлөлт нь цунами дагуулах аюулгүй юм байна. Токио орчмын газруудад чичиргээ мэдрэгдсэн аж. Уг үзэгдэлд иргэд нэрвэгдээгүй бөгөөд  барилга байшин сүйрээгүй байна.  3-р сарын 11 нд тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын  Фукусима дүүрэгт АЦС дээр осол гарч,  реакторуудын хөргөлтийн систем эвдэрч, нэг болон гурав дугаар эрчим хүчний блок дэлбэрч, хоёр, дөрөвдүгээр блокуудад гал гарсан аж.  Францын цөмийн аюулгүй байдлын  агентлаг  “ Фукусима-1” АЦС-ын дээр гарсан ослын түвшинг 6 баллаар дүгнэжээ. Дашрамд хэлэхэд ийм ослыг 7 баллын шатлалаар дүгнэдэг аж.