АНУ болон  ЕХ- ны Эвслийн цэргүүд Ливийн цэргийн зориулалттай объектуудад агаараас хүчтэй цохилт өглөө.Өнгөрсөн шөнө Триполид бөмбөгдөлт хэдэн цаг үргэлжлэв. Эсвлийн командлалын мэдэгдсэнээр  пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд гол бай нь байжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр Муаммар Каддафийн ордны нэг байр бүр мөсөн сүйрсэн аж. Ливийн албан ёсны ХМХ-ийн мэдээлснээр Триполи, Бенгаз, Зуваре хотуудад агаарын цохилтонд  иргэний барилга байгууламжууд болон Мисураты дүүргийн нефтийн сан агуулах  өртсөн байна. Нас барсан хүний тоо 60 хүрээд байна. Түүнчлэн босогчдын байрлаж буй Бенгазид тулалдаан үргэлжилсээр байна. Ливид цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрлийг НҮБ-ын АЗ- өөс өгсөн нь үүний өмнө Парисд болсон  АНУ, ЕХ, НҮБ болон Арабын орнуудын төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэр юм. 3-р сарын 19- нд эхэлсэн  Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэл нь найман жилийн өмнө  америкийн цэргүүд  Иракт орсны  ойн өмнө болсон аж.