Египтийн ард иргэд бүх нийтээр хэлэлцүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг дэмжлээ. Энэ тухай Дээд шүүхийн комиссийн тэргүүн Махмуд Атыйя мэдэгдэв. Түүний хэлснээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах   саналд сонгогчдын  77 % , 22% эсрэг саналыг өгчээ. Өөрчлөлтүүд нь ерөхийлөгчийн сонгуулийн хугацааг 6 байсныг 4 жил болгож багасгажээ. Уг албыг нэг хүн - 2 удаа дараалан хашихаас илүүгүй байр ёстой болсон байна. Хосни Мубаракийн хассан дэд ерөнхийлөгчийн албан тушаал дахин бий болжээ.1981 оноос  тус улсын төрийн тэргүүнээр ээлж солиогүй  ажилласан Хосни Мубарак 2-  р сарын 11 –нд албан тушаалаасаа огцорсон юм.  Түүний ч огцрохын өмнө тус улсад 1-р сарын 25 –наас ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байв.  Египтийн засгийг  Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн генерал, батлан хамгаалахын сайд  Мохаммед Тантави тэргүүлж байна.