Ливид “сонголтгүй хүч хэрэглэх ажиллагаагаа зогсоохыг” олон улсын эвсэлд ОУ уриалаж байна.  ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич энэ тухай мэдэгдлээ. Ливи улсад агаараас довтлох явцад Триполь Тархун, Маамура, Жмейл хотуудын цэргийн бус объектуудад цохилт өгсөн нь тодорхой боллоо гэж тэр хэлсэн байна. Энгийн номхон 65 иргэн амь насаа алдаж 150 гаруй нь шархадсан байна. Кардиологийн төвийн зарим хэсэг нь нэрвэгдэж, зам гүүрүүд  эвдэрсэн байна. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тогтоолын хүрээнээс хальсан үйл ажиллагаа явуулахад НҮБ-ийн АЗ-ийн тогтоолоос үүдсэн мандатыг ашиглах нь байж болошгүй зүйл гэж ОУ үзэж байна. Тогтоолыг “нэг утгатай бус алхам” гэж Лукашевич нэрлээд тэр нь ард иргэдийг л хамгаалах арга хэмжээг тусгасан гэж хэллээ. Тус улсын удирдагч Муамар Каддафигийн цэргүүдээс Ливийн энгийн иргэдийг хамгаалахын тулд гадаадын цэргийн ажиллагаа явуулж болох боломжийг урьдчилан заасан тогтоолыг НҮБ-ийн АЗ пүрэв гаригт баталсан юм. Ливид явуулж байгаа цэргийн ажиллагаа бямба гаригт эхэлсэн бөгөөд энэ эвсэлд АНУ, Их Британ, Франц, Норвег, Испан, Дани улсууд оролцож байна. Эвслийн АЦХ, Ливийн ПДХ объектыг 110 далавчит пуужингаар буудаад байна. Ливийн телевизээр мэдээлснээр эвслийнхэн иргэний объектуудад цохилт өгсөн байна.