Японы Исиномаки хотын дүүргийн нуранги дороос өнөөдөр 80 настай эмэгтэй болон 16 настай хүүг амьдаар нь гаргасан байна. Газар хөдлөлт болсноос хойш 9 хоног өнгөрсөн билээ. Тэд аврагчдын дууг сонсоод өөрсдөө дуудсан байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлжээ. Хоёулаа ухаантай байсан боловч маш их ядарч туйлдсан байлаа. Тэднийг ойрын эмнэлэг рүү нисдэг тэргээр яаралтай хүргэсэн байна. Японы цуваа арлын хамгийн том нь болох Хонсю арал дээр японы түүхэнд хамгийн хүчтэй 9 баалын газар хөдлөлт болсноос 10 метрийн өндөртэй аюулт давалгаа үүссэн билээ. 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн буюу сураггүй алга болжээ.