Барууны орнуудын эвслийнхэн Ливийн объектуудад хэд хэдэн цохиолт өглөө. АНУ-ын Б-2 стратегийн бөмбөгдөгч 3 онгоц ливийн хамгийн гол онгоцны буудалд 40 бөмбөг хаясан гэж Си-Би-Эс Ньюс америкийн телевизийн суваг мэдээлсэн байна. Өчигдөр орой болон урьд шөнө ливийн бусад объектуудад пуужингийн цохилт өгсөн байна. Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа эвсэлд АНУ, Их Британ, Франц, Норвег, Испан, Дани улсууд оролцож байна. Энэ ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа Катар улс зарлалаа. Барууны эвслийн бөмбөгдөлтөөс болж 48 хүн амь үрэгдэж, 150 хүн шархадлаа гэж Жамахирийн улсын телевиз мэдээлсэн байна.Дүрвэгсэд болон шархдагсадыг хүлээж авахаар Тунис улс бэлтгэж байна.