Эстрадын дууны “Цагаан сар” наадамд Монгол улсаас ирсэн “Хот шот” хамтлаг нэгдүгээр байр эзэллээ. Энэ наадам Буриадын нийслэл  Улаан-Үд хотод өндөрлөлөө. Монголчууд бүрэн ялалтад хүрхэд жаахан дутлаа, учир нь БН Татарстан улсын “Казан Егитляр” хамтлаг Гран-при шагналыг хүртсэн юм. Өрсөлдөгчдийн хоорондох зай ялимгүй байсан юм. Монгол залуучууд бид ийм маягийн уралдаанд анх удаа оролцож байгааг тооцож үзвэл бидний хувьд энэ бол том амжилт гэж хамтлагийн гишүүн Батдэлгэрийн Баатар ярьж байна. Уралдааны Гран-при шагнал хүртсэн татарын “Казан Егитляр” хамтлагынхан авьяасынхаа олон талыг харуулж, хөгжимд үнэхээр тэвчээртэй хандаж байгаагаараа шүүгчдийн гайхлыг төрүүлсэн гэж буриадын хөгжмийн зохиолч Баир Дондоков ярьж байна: «Тэд жирийн л нэг татарын ардын явган дууг дуулсан боловч олон төрлийн хоолой гаргаж, янз бүрийн хэлбэрээр маш сонирхолтой дуулсан юм. Тэд фолк төрлийн ийм дуутайгаар дэлхийг тойрсон ч чадна, тэднийг хаана ч сонирхон хүлээж авна. Монголын хамтлагын дуучид маш цэвэр хоолойтой, донжтой дуулж байна. Монголчууд өөрийнхөө хэл дээр дуулсан боловч тэдний дуулалтад барууны маяг мэдрэгдэж байсан, ийм дуулалтаар дэлхийд хэнийг ч гайхуулж чадахгүй. Ер нь энэ байдал монголын эстрадад элбэг ажиглагддаг. Миний бодлоор монголчууд өөрийн хүчирхэг соёл, ардын дуу хөгжмөө ашиглахгүй бусдыг дууриаж байгаа нь монголын хөгжмийн зохиолчдын алдаа юм» гэлээ. “Цагаан сар” хөгжмийн наадам дээр янз бүрийн ард түмний соёл, хөгжмийг сонсож, харах боломжтой байлаа. Энэ наадамд уламжлал ёсоор ОУ-ын бүс нутгууд болон бусад орнуудын залуу дуучид оролцдог юм. Энэ жил уралдаанд 40 дуучид, хамтлагууд өргөдлөө өгсөн бөгөөд сүүлчийн шатанд 19 оролцогч үлдсэн юм. Үндэсний БН улсууд Буриадаас гадна Хакас, Түва, Якут, Дагестан, Татарстан улсууд ОУ-ыг төлөөллөө. Харин гадаадынхны хувьд гэвэл Хятад, Польш улсуудын дуучид ирсэн бөгөөд анхан шатны уралдаанд Өмнөд Солонгос, АНУ-ын залуучууд оролцсон билээ. Манай уралдаан 20 жил болж байхад анх удаа ийм олон улс орнуудаас оролцож байна гэж уралдааны зохион байгуулагч, БН улсын ардын уран бүтээлийн төвийн ерөнхийлөгч Надежда Донсоронова бахдалтайгаар ярьж байна: Оролцогчдын бүрэлдхүүн уран бүтээлийн талаасаа ч, газар зүйн талаасаа ч биднийг ихэд баярлуулсан. Бүх дуучид хамтлагууд үнэхээр хүчтэй байсан ба дуугаараа сэтгэл зүрхийг эрхгүй хөдөлгөж байсан юм. Тэд бүгд өөрийн хэлээрээ дуулсан болохоор тэдний үндэсний гэсэн бүхнийг мэдэрч байлаа. Оролцогч бүхэн өөрийн гэсэн хэв маягтай байсан болохоор тэднийг хооронд нь хольж солих зүйл байсангүй гэж тэр ярилаа. “Цагаан сар” дууны уралдаан нь дорнын шинэ жилийн нэрээр нэрлэгдсэн юм. Анхны шат нь яг Цагаан сарын баярын дараа эхэлдэг юм. Дараагийн “Цагаан сар” Буриадын тэнгэрт хоёр жилийн дараа мандах болно.