Япон улс донсолсоор л байна. 3-р сарын 11-ны газар хөдлөлтөөс үлдсэн бүхнийг өдөр бүр 6 баалын хүчтэй түлхэлт бат бэх байдлыг нь шалгасаар л байна. Сүүлийн үеийн мэдээгээр 7300 гаруй хүн амь насаа алдаж, 11 мянгаад хүн сураггүй алга болсон гэж албан ёсоор баталсан байна. Бараг 400 мянган хүн орох оронгүй болж төрлөх гэр орноо орхих хэрэгтэй болсон байна. Дэлхийн олон орны аврагчид болон оросын аврагчид сүйрэл болсон газар нурангийг арилгаж амьд гарсан хүн олох итгэл найдвартайгаар эрж хайсаар л байна. Харамсалтай нь өдөр ирэх тусам найдвар алдагдсаар л байна. Японы хэлмэгдсэн иргэдэд ОУ тусламж үзүүлсээр байна. Энэ тусламж дэмжлэгийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт мэдэгдээд: «Хөрш Япон улсад хүнс, ус, эм, эмийн бэлдмэл, бусад зайлшгүй шаардлагатай зүйлийг явуулах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Засгийн газар энэ ажлыг хийж байгаа бөгөөд хийх ч болно. Эмнэлэгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн тулд хэлмэгдэгсэд болон хүүхдүүдийг оросын сувилалын газар хүлээж авах ажлын талаар бодох хэрэгтэй» гэлээ. Хабаровск, Благовещенскээс бараг л өдөр бүр шахуу хүмүүнлэгийн ачаатай ОБЯ-ны онгоцууд ниссээр байна. Эдгээр онгоц ундны ус, хөнжил, түлш тээвэрлэж байна. Орох оронгүй болсон хүмүүсийг Амар мужийн оршин суугчид гэр бүлдээ хүлээж авахад бэлэн байна. Амар мужийн 50 байрны болон байшингийн эзэд япон гэр бүлийг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна. Улаан загалмайн хэсгүүд санхүүгийн тусламж цуглуулсаар байна. Байгалын гамшигийн хор уршгийг арилгахад япончуудад оросын 160 гаруй аврагчид тусалсаар байна. Бүх ажиллсан хугацаандаа тэд 112 хүний цогцосыг олоод байна. Амьд хүн олох найдвар байна гэж ОБЯ-ны Мэдээллийн албаны дарга Ирина Андрианова манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Оросын аврагчид газар хөдлөлтийн бүсэд ажилласаар байна. Тэд 100 хавтгай дөрвөлжин километр газрыг судлаад байна. Харамсалтай нь амьд хүн олж чадсангүй. Гэхдээ найдвар байна. Оросын отрядыг өөр газар руу шилжүүлэх шийдвэр гараад байна» гэлээ. Аврах ажил ямар хэцүү нөхцөлд явагдаж байгаа талаар ОБЯ-ны түймэрийн болон аврах ажиллагааны департаментийн орлогч захирал Андрей Легошин манай радиод ингэж ярьсан юм. Тэд осол гарсан “Фукусима-1” АЦС-иас хэдэн арван километрт байрлаж байгаа ч гэсэн ОБЯ-ны аврагчдын хариуцаж байгаа бүсэд цацраг идэвхижилт хэвийн хэмжээнд байна гэж Легошин тэмдэглэлээ. Тус станц дээр ажил бүрэн хэмжээгээр явагдаж байна. Бямба гаригт 2 реакторын хөргөх системийг инженерүүд засаж чадсан байна. “Фукусима-1” станцид байдал түгшүүртэй байгаа гэдгийг Токио хүлээн зөвшөөрч байна. Тус улсын хүнд байдал, цацраг идэвхжилийн аюул зэргээс болоод хүмүүсийг тэр дундаа гадаадынханыг Токиогоос явахад хүргэж байна. Токиод байгаа Орос улсын элчин сайдын яам болон ОБЯ хүмүүсийг нүүлгэх асуудал огт яригдаагүй гэж мэдэгдлээ. Хэрвээ хүсвэл ОБЯ-ны онгоцоор эх орондоо буцаж болно. ОБЯ-ны онгоцууд 3-р сарын 12-ноос эхлээд ОУ-ын 3000 орчим иргэдийг Японоос гаргаад байна. Сүйрэл болсон газар одоо болтол тээвэр ажиллахгүй байна. Оросын аврагчид Сендайгаас хөрш дүүрэг руу явах шаардлага гархад энэ асуудалтай тулгарсан байна.Энэ лагерьт тэдэнтэй хамт оросын 30 мянга орчим иргэн, РЕН ТВ сувгийн зургийн хэсэг саатаад байна. Энэ асуудлыг ОУ-ын ерөнхий консул шийдэж, тэдэнд автобус явуулсан байна. Ургах нарны улсад аялан тоглолт хийж байсан Цветной бульвар дахь Москвагийн циркийн хамт олон Япон улсаас эргэж ирсэн байна. Гуравдугаар сарыг дуустал тэд тоглох байсан боловч газар хөдлөлт бүх төлөвлөгөөг нь нураасан байна. 3-р сарын 18-нд Москвад зөвхөн жүжигчид нисэж ирсэн байна. Циркийн ажилчид болон морь, нохой, баавгай зэрэг амьтад Токиод түр үлдсэн бөгөөд ОБЯ-ны ойрын үеийн нислэгийг хүлээж байна.