Барууны цэргийн эвсэл Ливи улсын газар нутгийг тэр чигт нь бөмбөгдөж эхэллээ. АНУ, Их Британ, Франц улсууд пуужингийн болон бөмбөгийн цохилт өгсөөр байна. Бямба гаригийн орой болон шөнө АНУ, Их Британын байлдааны хөлөг онгоцуудаас ливийн цэргийн объектуудад 110 ширхэг “Томагавк” далавчит пуужингаар цохилт өгсөн байна. Францийн онгоцууд агаарын цохилт өгсөн байна. Ливийн хамгийн гол нисэх буудлыг америкийн стратегийн бөмбөгдөгч гурван онгоц ням гаригт бөмбөгдсөн байна. Барууны эвслийн бөмбөгдөлтөөс болж 48 хүн амь үрэгдэж, 150 хүн шархадлаа гэж Жамахирийн улсын телевиз мэдээлсэн байна. Нийслэл Триполь хотод асар их эвдрэл сүйрэл болжээ. Үүнтэй зэрэгцээд барууны эвсэл Ливи улсыг тэнгисээс бүсэлсэн байна. Хорь гаруй байлдааны хөлөг онгоц болон усанд шумбагч онгоцууд бүслэлтэд оролцож байна. Ливийн эсрэг эвслийн цэргийн ажиллагааг НҮБ-ийн зөвшөөрөлтэйгээр явуулж байгаа. Босогчдын эсрэг байлдаж байгаа Муамар Каддафигийн дэглэмийн онгоцуудын нислэгийн эсрэг агаарын орон зайг хаах тогтоолыг НҮБ-ийн АЗ баталсан юм. Харин үнэн байдал дээрээ барууны гүрэн улсууд тогтоолын хүрээнээс хальсан ажиллагаа явуулж байна гэж оросын нэрт дорно дахины судлаач, шинжээч Аждар Куртов үзэж байна: «Агаарын орон зайг хаах нь ливийн онгоцууд агаарт хөөрч босогчдын байрлаж байгаа газрын байнд цохилт өгүүлэхгүй байх ёстой юм. Харин тогтоолыг баталсны дараа түүний зарим нэг зүйл анги нь ойлгомжгүй байсан юм. Саналаа өгсөн хэд хэдэн улс үүнийг анхаарч үзсэн юм. Үнэн чанартаа ливийн агаарын байнд биш газрын байнд ч цохилт өгч байна. Эвслийнхэн Ливи улсад засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа нэг талд нь шууд туслаж байна» гэлээ. Энэ бол хууль бус ажиллагаа юм. Тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Олон улсын хууль эрх зүйн үндсэн зарчмыг үнэн хэрэг дээрээ зөрчиж байгаа юм. Ливи улсын тусгаар тогтнолд халдан довтлож, тус улсын дотоод улс төрийн хүнд байдлыг, одоогийн дэглэмийг түлхэн унагаах замаар хүчээр шийдэж байна гэж хэл болно гэж Аждар Куртов үзэж байна. Барууныханд ямар нэгэн улсын ашигт малтмал сонирхолтой байж, тэдэнд тэдний улс төрийн бодлого таалагдахгүй бол тэд ямарч улсыг бөмбөгдөхгүй гэсэн баталгаа шаашид алга байна. Барууны эвслийн үйл ажиллагаанд харамсаж байгаагаа Орос, Хятад улсууд илэрхийлээд байна. Олон улсын асуудлыг шийдэхдээ цэргийн хүч хэрэглэхийг тэд ямагт эсэргүүцэж байсан. Арабын улсуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстой гэсэн НҮБ-ийн дүрмийг АЗ даган мөрдөх ёстой гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. “Энэ улсын ардчилсан ирээдүйн ашиг сонирхолын төлөө ливийн будилианыг зохицуулах хамгийн найдвартай арга бол цус асгаруулах явдлыг нэн даруй зогсоож ливичууд хоорондоо яриа хэлэлцээгээ эхлэх ёстой гэж урьдын адил үзэж байна” гэж ОУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лукашевич онцлон тэмдэглэлээ.