Аврах болон сэргээн босгох ажилд оролцоход бэлэн байгаа сайн дурыхан-оросын иргэд Токиод байгаа ОХУ-ын Элчин сайдын яам руу утасдсаар байна. Оросууд япончуудад туслахаар хэрхэн явж болох хэлмэгдэгсэдэд туслах мөнгийг хааш нь шилжүүлж болох зэргийг асууж байна гэж ЭСЯ-ны консулын хэлтэсийн дарга Сергей Касторнов өнөөдөр мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Япон улс зохион байгуулалттай мэргэжлийн аврагчдыг хүлээж авч байгаа бөгөөд ОУ-ын ОБЯ-ны 150 гаруй аврагчид болон бусад улсын аврагчид ажиллаж байна. Японд хэрхэн тусламж үзүүлэх асуудлыг ОХУ-ын хэд хэдэн субъект тэр дундаа Сахалин болон Эрхүү мужууд, Хабаровын хязгаар, Приморьед судлаж байна гэж дипломатч мэдэгдлээ. Харин ОБЯ-ны шугамаар тусламж үзүүлсээр байна. “Сүйрэл болсон газрын дүрвэгсэдэд зориулж дулаан хөнжил явуулахыг япончууд гуйсан юм. Тэд 10 мянган хөнжил гуйсан боловч ОБЯ 17 мянга гаруйг явуулаад байна гэж” дипломатч ярилаа.