Ливийн эсрэг цэргийн ажиллагааны тухай мэдээг Москва харамсан хүлээж авлаа. Энэ тухай 3-р сарын 19-нд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. “НҮБ-ийн хэт яаруу баталсан тогтоолыг үндэслэж” энэ ажиллагааг хэд хэдэн улс эхлүүлсэн гэж тэр мэдэгдлээ. Ливийн талууд болон цэргийн ажиллагаанд оролцогчидод хандаж, энгийн хүн ардыг зовоохгүйгээр, хүчэрхийлэл болон галыг нэн даруй зогсоохыг тэрээр уриаллаа. Гадаадын дипломат байгууллагууд болон ажилтануудын аюулгүй байдлыг хангахыг мөргөлдөөнд оролцож байгаа талуудаас ОУ-ын ГХЯ шаардаж байна. “Энэ улсын ардчилсан ирээдүйн ашиг сонирхолын төлөө ливийн будилианыг зохицуулах хамгийн найдвартай арга бол цус асгаруулах явдлыг нэн даруй зогсоож ливичууд хоорондоо яриа хэлэлцээгээ эхлэх ёстой гэж урьдын адил үзэж байна” гэж Лукашевич онцлон тэмдэглэлээ.