Оросын мэргэжилтнүүд японы»Фукусима-1» АЦС-ын байдал даамжрвал явуулах үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөг санаачлав. Энэ нь цаг үеэ олсон санаачилга билээ. Өчигдөр станцад шинэ дэлбэрэлт болж, цацраг идэвхит бодис гадагшаа нэвтэрч гарав. Шинжээчид Ази Номхон далайн бус нутгийн орнуудад хандан нисэх онгоцуудыг цацраг идэвхит уулнийг тогтоож тусгаарлуулахад бэлдэхийг уриалжээ. Чернобылийн АЦС-ад ийм арга хэмжээ авсан билээ. Японы цөмийн гэмтсэн реакторуудын байдал хүнд тувэгтэй хэвээр байна. Олонхи мэргэжилтнүүд Японд болж байгаа хэрэг явдлыг хямрал хэмээн нэрлэсээр байна. Харин станцын блокуудаас их хэмжээний цацрал гадагшаа нэвтэрч гарвал хямрал сүйрэл болж хувирч мэднэ. Томоохон арга хэмжээ авч, реакторуудыг бетоноор хүчиж бин битуу болгоход бэлэн байна гэж японы эрх баригчид зарлан мэдээлэв. Одоогоор шинэ дэлбэрэлтээс сэргийлэн сэрэмжлэхийн тулд эрчим хүчний блокууд дээр ус асганхөргөж байна. Хөргөж чадахгуй юм бол их хэмжээний цацрал гадагшаа нэвтэрч гарна. Цаг уур судлаачдын урьдчилсан мэдээлэл Хойд Америкийн хүн амын сэтгэлийг тугшүүлэв. Салхи осолдсон АЦС-аас ойрын долоо хоногт Номхон далай тухайлбал АНУ ба тус улсын Аляск руу зүглэнэ гэж Москвагийн УИС-ийн газар зуйн факультетийн ус, цаг уурын судлалын тэнхимын эрхлэгч Александр Кислов мэдээллээ. Тууний хэлснээр бол  цацралын хэр хэмжээг япончуудад бараг мэдээлэхгуй байна.  Хичнээн их цацралыг салхины хүчээр тархаахыг тооцоолоход хэцүү гэж Александр Кислов тэмдэглээд: «Нарийн тооцоолохын тулд эх сурвалжийн хүчин чадлыг мэдэх хэрэгтэй. Гадагшаа нэвтрэсэн бодисын бүтэц, хэр хэмжээ болон ямар өндөр хаягдсаныг мэдэх хэрэгтэй. Японы талаас энэ тухай ялимгүй мэдээлэл авсан. Найдвартай хянан шалгах аргагүй. Одоо үүлэн агаар мандлыг цацраг идэвхит бодисоос цэвэрлэж байгаа нь чухал юм. Барагцаалбал 3-р сарын 25 хүртэл Орост аюул шууд учрахгуй гэж бодож байна. Гэвч удахгүй Алс Дорнодод салхины чиглэл өөрчөгдөнө. Цацраг идэвхит үүлэн эх газар луу зүглэж болзошгүй» гэв. «Фукусима-1» АЦС-ын хорт үүлэн америкийн эрэг хавийн нутагт хүрэхгүй гэж Вашингтон үзэж байна. Баруун эрэг хавийн нутаг тухайлбал Аляск буюу Гавайд цацрал аюултай хэмжээнд хүрэхгүй гэж АНУ-ын өрөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Оросын Алс Дорнодын нутаг дэвсгэрт цацралын хэмжээ одоогоор хэвийн байна. Харин шинжээчид  урт хугацааны таамаглалаа мэдээлэв. Цацраг идэвхит үүл Зуун-өмнөд Азийн орнуудыг нэрвэж болзошгүй гэж Оросын ШУА-ийн профессор экологич Алексей Яблоков үзэж байна. Тэгвэл нисэх онгоцуудыг хэрэглэнэ гэж тэрээр хэлээд : «Цацраг идэвхит уулнийг тогтоож тусгаарлуулах бодис бухий нисэг онгоцууд Хятад. Солонгос ба оросын Алс дорнодод нисч гарахад бэлэн байх ёстой. Үүнд цаг уурын нарийн лавтай таамагнал зайлшгүй чухал. Цацраг идэвхит үүлэн Владивосток  буюу Хятадын эрэг хавьд ойртвол туунийг тэнгис дээр тогтоох хэрэгтэй.  Хүмүүсийг бодоход хор уршиг нь тэнгис далайд нэлээд бага байх болно» гэв. Олон улсын атомын энергийн агентлаг «Фукусима-1» АЦС-ын осолд зориулсан тусгай зөвлөгөөн  даваа гаригт хийхээр шийдвэрлэснийгэнд  дурдая.