“Булава” хамгийн шинэ  стратегийн пуужин нь оросын усан цэргийн флотод энэ намраас эхэлж ашиглагдах болно. Оросын УЦФ-ын нэгдүгээр орлогч Олег Бурцев мэдэгдэхдээ “Юрий Долгорукий” усан дор явагч онгоц дээрээс сүүлчийн туршилтыг энэ зун хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний өмнө хийсэн 14 туршилт ын тэн хагас нь амжилттай байв. Тус пуужин  нь  нисэлгийн замыг өрчилж, 10 цөмийн цэнэглэгчийг тээх чадалтай бөгөөд байг 8 км ийн зайнаас устгах чадалтай юм. Ирээдүйд энэ нь эх орны  усан цэргийн стратегийн цөмийн зэвсгийн үндэс болох аж.