Ливийн удирдагч Муаммар Каддафид үнэнч цэргийнхэн Бенгази руу гурван талаас довтлож байгаагийн дотор далайгаас ч мөн давшиж байна гэж “Аль Жазира” агентлаг мэдээлж байна. Үүний өмнө их бууны эрчимтэй буудлагын дараа болон агаараас цохилт хийн цэргийнхэн босогчдын эзлэн аваад байсан баруун дүүрэг рүү оржээ. “Аль-Жазира-агентлагийн мэдээлснээр буудалцааны үеээр 8 хүн нас баржээ. Жамахирийн эрх баригчид Бенгази руу довтолсныг эрс няцаан, засгийн газрын цэргүүд хотруу орох замд дайралтанд өртсөн гэж мэдэгдэв. Баасан гаригт НҮБ-ын АЗ ийн Тогтоол гарахад Триполь нь цэргийн ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдэсэн байна.