Алс-Дорнодод йодын хийрхэл гаарч байна. Японы “Фукусима-1” АЦС-ын ослын тухай мэдээллүүдээс айж сандарсан  хүмүүс йодын хольцтой эм авахаар болжээ, Харин үүнийг эмч нар урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж зөвлөж байна.Үүнээс болж сахалины зарим иргэд бүр аллергитэй болсон байна. Энэ тухай Денис Виноградов ярьж байна. Алс-Дорнодын цацраг  хэвийн хэмжээнд байсаар байна. Усцагуур, Оросын хэрэглэгчдийн хяналтын газар, ОБЯ байнгин оршин суугчдад энэ тухай мэдээлж байна. Гэхдээ ихэнх хүмүүс сул хоосон ярианд итгэж, өөрсдөө аюулгүй байдлаа хангахыг хичээдэг байна.  Одоо эмийн  санд хамгийн сайн гүйлгээтэй байгаа эм бол йод агуулдаг эмийн бэлдмэлүүд байна. Үнийн замбараагүй өсөлтөнд эмийн  худалдаачид түрийвчээ зузаалж байна. Харин хүмүүс ийм маягаар урьдчилан сэргийлэх нь аюултай гэдгийг булчирхайн эмч Ольга Цыганкова ярьж байна: «Хамгийн гол нь йод агуулсан  бэлдмэлүүд нь хүүхэд, өсвөр насны хүүхдүүд богон жирэмсэн эхчүүд, болон хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүст йод огт хэрэггүй зүйл, энэ нь бүр хор болно. Тиймээс битгий худладаж аваач»гэж хэлмээр байна.

Эмийн сангуудад ийм төрлийн эмийн хомсдол Алс-Дорнодынхонд Японд осол гарсан эхний өдрүүдээс бий болоод байна. хамжээ.  Приморийн оршин суугчдад утасны шуурхай шугам ажиллаж эхэлсэн аж.  Мэргэжилтнүүд Фукусима дүүрэгт гарсан осолтой холбоотой бүхий л асуултанд хариулахаар бэлэн байгаа  аж. Хүмүүсийн ирүүлж буй асуултуудын гол нь цацрагаас хэрхэн хамгаалах тухай. Утсаар хандагсдын ихэнх нь йод ууж эхэлжээ. Атомын цахилгаан станцын ослын үед цацраг идэвхит бодис агаарт цацагддаг, тэдгээр нь их хол нүүдэллэх чадвартай . Гэхдээ хордохоос айж йод уух хэрэггүй гэж –мэргэжилтнүүд зөвлөж байна. , Анагаах ухааны доктор энэ тухай профессорСветлана Бинеова ярьж байна: «Йод нь цацраг идэвхижихээс 6 цагаас багагуй хугацаанд уухад үр дүнтэй. Хэрэв цацрагийн аюул гарвал тэр үед ойлгомжтой, эм хэрэглэх  нь зүйтэй юу, үгүй юу» гэдэг нь.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Сахалинчууд болон Приморийнханы бие организмд йодын хомсдол үгүй аж.  Харин тэд бүр йодын илүүдэлтэй гэнэ. Гэтэл тэр йодын илүүдэл нь Алс-Дорнодоос ирэх үүлнээс ч аюултай гэнэ. Сахалинд йодыг хэт хэрэглэснээс болж аллергитэй болж байна. Орон нутгийн  эмнэлгийн төвийн цацрагийн эмч Наталья Беркутовагийн үзэж байгаагаар энэ нь биеийн эрүүл мэндэд нөхөшгүй хор болж байна. Ольга Цыганкова өөрийн мэргэжилт нөхрөө дэмжиж ийнхүү ярьж байна: «Люголийн нэг дусал л йодын хагас сарын хэрэглээ гэж ойлгодоо. Гэтэл бидний шархан дээртүрхэдэг 1 миллитр йодын уусмал нь хагас жилийн норм. Энийг ямарч тохиолдолд сүүнд, усанд дусааж ууж болохгуй» гэж хэлсэн. Хамгийн энгийн арга бол өөрийн  бие организмд йодын хэмжээг хэвийн байлгах явдал юм. Энэ нь йодын агуулгатай хүнс хэрэглэх. Йоджуулсан давс нь хүний биед илүү сайн. Алс-Дорнодын зарим үйлдвэрүүд талхыг барихдаа йодоказеиныг хийх болосн байна.