Ливийн  Засгийн Газар Хятад, Германы эрх баригчдад болон бусад хэд хэдэн орнуудад ливийн тал цэргийн ажиллагаагаа зогсоох болсонтой холбогдуулан Жамахирид ажиглагчдаа ирүүлэх хүсэлтийг  тавьжээ. Ливийн Гадаад явдлын яам нь  Жамахирид нислэггүй бүс тогтоон, энгийн ардуудыг хамгаалах бүхий л арга хэмжээг авахаар заасан  НҮБ-ын АЗ –ын Тогтоол гарсаны дараа цэргийн ажиллагааг зогсоохыг амласан аж. ГХЯ ны төлөөлөгчийн ярьснаар Засгийн газрын цэргүүд байршилаа сольж Бенгазиас холгүй байгаа хэдий ч,  Каддафийн хүчнүүд хотыг эзлэн авах  бодолгүй байна гэв. Үүнийг олон улсын ажиглагчид нотлох ёстой аж. Барууны орнууд Ливийн удирдагчдын цэргийн ажиллагааг  зогсоох мэдэгдэлд төдийлөн итгэхгүй байгаа аж.