Гадаадын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан «Орос улсын тухай оросоор» орос хэлний олон улсын анхны олимпиадын дүн Москвад гарлаа. Эдүгээ оросын нийслэлд оршин суудаг гадаадын 300 гаруй хүүхэд  орос хэлний мэдлэгээ шалгах янз бүрийн тэмцээнд гурван долоо хоногийн турш оролцсон юм. Манай сурвалжлагч Сергей Мизеркин  Москва дахь Александр Калягины Et Cetera театарт болсон түрүүлэгсэдийг шагнах ёслолд байлцлаа. Ийм олон хүүхэд Александр Калягины театарт урьд ирээгүй байсан бололтой. Хүүхдүүд дуулаж, бүжиглэж, шүлэг уншив. Тэд  их хичээсэн боловч юм бүхэн тэр болгон амар бүтсэнгүй. Орос хэл тэдний хувьд төрөлхи хэлж биш шуу дээ. Элчин сайдын яамны дэргэдэх сургуулиаас аваад хувийн боловсролын байгууллага хүртэл 20 гаруй сургуулийн сурагчид «Орос улсын тухай оросоор» олимпиадад оролцсон тухай Олимпиадыг зохион байгуулсан «Атлантик» олон улсын боловсролын төвийн захирал Владимир Сорокин мэдээлээд: «Гадаад орнуудын сурагчдын дотор олон улсын олимпиадыг зохион байгуулах туршлага хуримтлагдсан байна. Пушкиний нэрэмжит Орос хэлний хүрээлэнгээс гол төлөв оюутны олимпиадыг зохион байгуулсан. Харин сурагчдыг ийм тэмцээнд өнөө болтол оролцуулаагуй. Энэ удаа анхны олимпиадыг зохион байгууллаа. Эцэг эх нь оюутны олимпиадад оролцож байсан хүүхдүүд ч оролцогчдын дотор байв. Тэдний уламжлал үргэлжилж, хүүхдүүд нь оюуны агуулга үндүртэй төгөлдөр тэмцээнд оролцож байгаад баярласан» гэв. Олимпиадад оролцогчид «Орос хэл сайн мэддэг хүн», « Орос даяар дуулах дуу», «Би Орос улсыг зурж байна», «Москвагаар  аялаж байна» зэрэг таван тэмцээнд оролцов. Тавин бүтээлийг  гала-концертэд шилэн авчээ. «Тэмцээн бүрийн  ялагч шалгарав. 15 хүүхэд нэгдүгээр, 20 хүүхэд хоёрдугаар, 30 хүүхэд гуравдугаар байр тус тус эзлэжээ. Тэднийг медаль, өргөмжлөл, үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлээр   шагнасан байна. Олимпиадад оролцсон  бүх 300 гаруй хүүхдэд сертификат болон олон үндэстний харилцааны хэл-орос хэл цаашид сурахад туслах Дэлгэрэнгүй толь бичиг  гардуулсан» гэж Владимир Сорокин хэллээ. Гүрж гаралтай ахлах ангийн сурагч Яна Зарандия эмч болох хүсэлтэй байна. Орост цаашид суух эсвэл эх орондоо буцахаас үл шалтгаалан орос хэлний мэдлэг зайлшгүй чухал гэж тэр хэлээд «Энд төрсөн болохоор орос хэл амархан сурсан. Гэвч эх орондоо очоод орос хэл мартаж байсан. Энэ нь миний хувьд хоёрдохь хэл болсон. Сурахад амар, зөвхөн дуудлага нь хэцүү» гэв. АНУ-ын долоон настай Сильвия  оросын үндэсний   хувцастай тэмцээнд оролцов. Бяцхан охин тайзнаа гарангуут үзэгчид алга ташив. Сильвия « Нас нөгчсөн хатан хаан ба долоон баатар» гэдэг Пушикиний үлгэрээс уншлаа. Охин ээж аавтайгаа хамт Москвад ирсэн. Аав нь оросын нийслэлд ажиллаж байна. Сильвия өөр улсад нууж шилжихэд тун хариуцлагатай хандсан байна. «Аав маань энд ажиллах болсноос хойш орос хэл сурахыг хүслээ. Орос хэлний аль болох олон тэмцээнд оролцохыг эрмэлзэж байна. Энэ удаа дууны болон шүлэг унших тэмцээнд оролцсон» гэв. Ашиг тустай эхлэл үргэлжлэлтэй байдаг. Ирэх онд «Орос улсын тухай оросоор» олимпиад бух оросын хэмжээнд болно. Москвад төдийгүй оросын өөр бус нутаг  оршин суудаг гадаадын хүүхдүүд түүнд оролцоно.