Энэ орон зай дахь ажлын давуу талыг Гаалийн холбоонд оролцогчид аль хэдийнээс мэдэрч эхэлсэн билээ. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Казах улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар анхны ашгаа тооцож үзлээ. Медведев, Назарбаев нарийн уулзалт Москвад боллоо.  Төрийн тэргүүнүүд улиран одсон 2010 оны дүнг гаргалаа. Орос, Белорусс, Казах улсуудын байгуулсан Гаалийн холбоо, 2012 оны 1-р сарын 1-нд бий болох Эдийн засгийн нэгдсэн орон зай тийш хийсэн анхны алхам зэргийг хамгийн гол амжилт гэж Медведев, Назарбаев нар үзсэн байна. Энэ бол интеграц тийш хийсэн том алхам гэдэгт ОУ-ын ерөнхийлөгч итгэлтэй байна: «Интеграц гэдэг бол манай улсуудын ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх арга билээ. Одоо европт байгаа шиг орчин үеийн интеграцийн хэлбэрийг бий болгосноор ирээдүйн элбэг дэлбэг амьдралын үндэс суурийг бий болгож байгаа билээ. Мэдээж хэрэг маш их зүйл хийх хэрэгтэй байна. Ийм учраас та бид хоёр энэ процессийг цаашид ургаш ахиулахад юу хийх шаардлагатай вэ гэдгийг л хэлэлцэх хэрэгтэй байна» гэж тэр хэллээ. Назарбаев евразийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон интеграцчлах талын хүн хэзээд байсан гэж ОУ-ын тэргүүн тэмдэглэлээ. Үнэндээ Орос, Казах улсууд сүүлийн хэдэн жил ургаш ахих тийшээ чанартай алхамуудыг хийсэн билээ. Энэ жил ч гэсэн манай улсууд угтан тосох тийш ургашлан ахих болно. Хоёр талын болон олон талын хэлбэрээр арваас доошгуй удаа уулзах болно. Төрийн тэргүүнүүдийн хувийн сайн харилцааны үндсэн дээр хоёр улсын түншийн харилцаа улам бэхжиж байна гэж төрийн тэргүүнүүд онцлон тэмдэглэлээ. Казахстан улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнө Назарбаев Москвад хүрэлцэн ирсэн байна. Олон улсын бодлогын үүднээс аливаа улсын болох гэж буй сонгуулийг өөр улсын ерөнхийлөгч тайлбарлах нь ёс суртахуунгүй хэрэг гэж Медведев тэмдэглэлээ. Оросын ерөнхийлөгч энэ талаар ганц хоёр үг хэлэх эрх өөртөө олголоо. Назарбаевт хандаж тэр хэлэхдээ: «Бидний найз нөхөр, ОХУ-ын анд, ОХУ, Казах улсуудын хооронд найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан хүний хувьд таныг бид гүнээ хүндэтгэдэг билээ» гэлээ. Назарбаев үг хэлэхдээ, Гаалийн холбооны амжилтыг тэмдэглээд: «Гаалийн холбоо ажиллаж эхэлсэн анхны жил Казах улс руу хандсан оросын экспорт 25%-иар нэмэгдэж 11,8 тэрбум доллар болсон. Орос улс руу хандсан казахийн экспорт 5 тэрбумаар  өссөн ба худалдаа 30%-иар нэмэгдсэн. Бид хямралаас өмнөх түвшиндээ  гарч ирлээ» гэж тэр хэллээ. ОУ, Казах улсуудын хил дээрх гаалийн газрууд энэ оны 7-р сарын 1-нээс үгүй болно. Ингэснээр 7500 километр нийтийн хилтэй болно. Харин Казах улс, Киргиз, Узбек улсуудтай хилэлдэг өмнөд хилээ хаах ёстой. ОУ-ын ерөнхийлөгчтэй Назарбаев уулзахдаа энэ тухай мэдэгдлээ. Гаалийн холбоо зөвхөн эдийн засгийн давуу талаар зогсохгуй байна гэж тэр үзэж байна. «ЗХУ улс задарснаас хойшхи 20 жилд бидний хүрсэн хамгийн сайн интеграцчлал бол энэ мөн. Одоо ЕХ, Хятад хоёр болон Европ, Ази хоёрын хооронд холбогчтой боллоо гэсэн үг» гэж Казахын тэргүүн тэмдэглэлээ. Интеграцийн дараагийн шат нь Орос, Белорусс, Казахстан улсуудын Эдийн засгийн нэгдсэн  орон зай юм. Харин энд, хамтын ажиллагааны ирээдүй унэхээр хязгааргүй билээ.