ШХАБ террорын эсрэг хээрийн сургуулиа үргэлжлүүлж, оролцогч орнуудын батлан хамгаалах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Казахстаны нийслэл Астана хотод пүрэв гаригт болсон ШХАБ-ийн Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн дээр ийм шийдвэр гаргасан байна. ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Таджик, Узбек улсуудыг нэгтгэдэг. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм. Энэ жил ШХАБ 10 жилийн ойгоо тэмдэглэх ба Астанад 6-р сард болох дээд хэмжээний уулзалтыг энэ ойд зориулах юм байна. Батлан хамгаалахын сайд нары уулзалт ойн уулзалт, зөвлөлгөөнүүдийг нээж байгаа ч гэсэн жинхэнэ ажил хэрэгч байдалтай байлаа. Алан хядах ажиллагааны болон батлан хамгаалахын тэргүүлэх чиглэл болон зорилгыг тодорхойлох явдал анхааралын төвд байлаа. Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын цаг үеийн асуудлаар БХ-ын сайд нар санал бодлоо солилцлоо.Хэлэлцээрийн дүнд 2012-2013 онуудын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. ШХАБ-ийн үйл ажиллагааны цэргийн тал, анхаарал татаж байгаа болон татсаар байна. Гадаадын олонхи шинжээчид ШХАБ-ийг америкийн эсрэг чиглэсэн батлан хамгаалалтын хамтын ажиллагаа нь үндсэн бүр бүрдүүлэгч хэсэг нь болсон төсөл гэж үздэг билээ. Тус байгууллага нь бүс нутагт цэргийн хүчээр тэргүүлэгч болох гэсэн цэргийн эвсэл биш гэдгийг ШХАБ-ийнхан онцлон тэмдэглэж байна. Аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх нь ШХАБ-ийн үндсэн зорилго болохоос АНУ-ыг Төв Азиас шахан зайлуулах гээгүй билээ.  Тус байгууллагын гишүүн орнууд өөрийн цэрэг улс төрийн стратегээ зохион байгуулахдаа ШХАБ-ийн орон зайд энх тайван тогтвортой байдлыг хангахыг хичээдэг билээ. «Шанхайн зургаа» 2001 оны зун шинэ байгууллага байгуулах шийдвэр гаргахдаа аюулгүй байдлыг хамтын хүчээр хангах нь гол асуудал байсан билээ. ШХАБ-ийн анхны баримт бичиг нь алан хядах, хэт даврах, салан тусаарлах ажиллагаатай тэмцэх тухай Шанхайн конвенц байсан билээ. Арван жилийн дараа үндсэн зорилго нь хэвээрээ үлдсэн боловч хэрэгжүүлэх ажил нь нилээн хүндрээд байна. Алан хядах байгууллагууд өөрийн материаллаг болон санхүүгийн байдлаа бэхжүүлж, шинэ технологийг хэрэглэдэг боллоо. Үй олноор нь хөнөөх зэвсэг болон түүний хэсгийг олж авах гэсэн олон улсын алан хядах ажиллагааны сүлжээний  хичээл зүтгэл нь улам аюултай болж байна. Афганистанд хууль бусаар мансууруулах бодис үйлдвэрлэж, тарааж байгаа нь Афганистаны хөрш улсуудын үндэсний аюулгуй байдлыг бусниулж байна. Хэт даврах үзэл болон мансууруулах бодисны бизнес хоёр нэгдсэн системд нэгдэх нь бодит аюул билээ. Энэ бүх нь ШХАБ-аас цэргийн байгууллагуудыг оролцуулсан ижилхэн хариу өгөхийг шаардаж байна. Мансууруулах бодисын болон алан хядах ажиллагааны эсрэг ШХАБ-ийн үйл ажиллагаа нь дэлхий дахины тэмцлийн маягаар хөгжиж байгаа бөгөөд Барууны орнууд болон АНУ-ын улс төрийн бодлогын эсрэг чиглээгүй гэж ОХУ-ын ДХЯ-ны Их сургуулийн профессор, аюулгүй байдлын асуудлын шинжээч Игорь Зубов тэмдэглээд: «Алан хядах ажиллагааны дайралтад өнөөдөр өртөөд байгаа улсууд ч мөн ийм байдлаар хандаж байгаа. 9-р сарын 11-ий ажиллагааг санацгаая! Тэр үед АНУ ямар арга хэмжээ авсан билээ. Дэлхийн хамтын нийгэмлэгт байгаа бүх зэвсгийг хэрэглэх, мэдээлэлийн солилцоог бэхжүүлэх, алан хядах байгууллагын нэгдсэн цэсийг гаргах, алан хядах ажиллагаатай тэмцэх олон улсын баазыг бэхжүүлэх шаардлагатай байна гэж тэд мэдэгдэж байсан билээ. ШХАБ энэ бүх зорилгыг өмнөө тавьж шийдвэрлэж байгаа шүү дээ!» гэж тэр ярилаа. ШХАБ-ийн арван жилийн үйл ажиллагааны явцад хүрсэн харилцан ойлголцолын түвшинг Астанад зөвшилцсөн БХ байгууллагуудын тэргүүнүүд өндөр үнэллээ. ШХАБ-д тулгарч байгаа аюулгүй байдлын хүрээн дэх аюул заналын ихэнх нь хил дамжсан байдалтай байгаа юм. ШХАБ өөрийн харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна нээлттэй байдлаа байнга харуулсаар байгаа юм. ШХАБ-ийн орнуудын урьд нь явуулж байсан цаащид ч явуулахаар тохиролцсон томоохон хамтарсан хээрийн сургуулийн үеэр эвслийн зарчмаас хамааралгүйгээр бүх улс орны цэргийн атташенуудыг урьж байсан билээ. Нэгэнт тогтсон энэ дүрмийг цаашид ч даган мөрдөх болно.