“Фукусима-1” АЦС-ын ослын дараа агаарт тарсан цараг идэвхитэй ялимгүй  хэсгүүд АНУ-ын Калифорни мужид  хүрчээ. Багахан хэмжээний цацрагийн бөөгнөрөл  тус мужийн Сакраменто хотод илэрсэн байна. Энэ тухай 3-р сарын 18- нд Цөмийн бүх төрлийн туршилтын Гэрээний эсрэг байгууллага  мэдэгдэв. Агаарт эдгээр багахан хэсэг бий болсон нь Калифорнийн  цацрагийн хэмжээг нэмэгдүүлж байна-гэж Улсын байгаль орчныг хамгаалах агентлагийн шинжээчид тэмдэглэсэн байна.  Эдгээр цацрагийн  жижиг хэсэг нь хүн амын эрүүл мэндэд ямарч нөлөөгүй гэв.Үүний өмнө мэргэжилтнүүд Японд болсон АЦС-ын ослын агаарт цацагдсан цацраг идэвхит элементүүд нь Хойд Америкийн эрэг хүрэн, Атлантын далайг огтлон Европ тивд хүрч болох магадлалтай гэж тааварлаж байв.