Японы гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан  ээлжит хүмүүнлэгийн тусламжийг Оросын  ОБЯ-ны хоёр онгоц хүргэхээр нислээ. Тэд Хабаровскаас /Оросын Алс-Дорнод/ нисч ойрын хэдэн цагт Токиод хүрэх юм гэж Оросын ОБЯ-наас  мэдэгдэв. ОБЯ-ны онгоцоор эм, майхан, хөнжил болон анхны шаардлагатай зүйлүүдийг хүргэнэ. Үүнээс өмнө Орос улс Японд хүмүүндэгийн хэд хэдэн туслалцаа үзүүлээд байна.  Сүйрлийн голомтонд оросын аврах багийн  160 хүн ажиллаж байна. Тэд нутгийн зүүн-хойд  хэсэгт байдаг Хонсю арал дээр гамшигаас үүдсэн нурамгийг цэвэрлэж, хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.