Машина времени” рок-хамтлагийнхан Японы гамшигт нэрвэгдэгсдэд зориулан хандивыгийн тоглолт зохион явууллаа. Тус концерт 3-р сарын 18-нд Москвад болж өнгөрлөө. Тоглолтын туршид  хамтлагийн дэмжигчдээс цуглуулсан хандивыг Япон улсын ОХУ-д сууж байгаа Элчин сайд Масахару Конод гардуулав. Дипломат хариу барьж хэлсэн  үгэндээ түүний эх оронд гүн туслалцаа үзүүлж байгаа оросын ард түмэнд талархал илэрхийлэв. “ Ийм дэмжлэгийн үр дүнд бид өөрийн хүчээ сэргээж чадна”гэж Коно онцлон тэмдэглэв. Орос улсын ОБЯ-ны хоёр онгоц хүмүүнлэгийн тусламжийн ээлжит хэсгийг хүргэхээр Япон  руу нислээ.