Орос улсын үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг Япон улс түгээж эхэллээ. Энэ тухай Токиогоос ОХУ-ын Элчин сайд Михаил Белый мэдэгдэв. Түүний ярьснаар 3-р сарын 18 ны өдөр Оросын ОБЯ-ны Ил-76 онгоц Японд түлш нийлүүлжээ. Оросын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн хөнжил, ундны ус зэргийг Мияги дүүргийн газар хөдлөлт, цунамид нэрвэгдэгсдэд тараахаар болсон байна. Алс-Дорнодын хөршүүддээ үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа өргөтгөхөд Орос улс бэлэн байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  сүйрэлд өртсөн газруудын иргэдийг оросын сувиллын газруудад амарч, хөдөлмөр эрхлэх санал болгов. Тэрээр мөн эмнэлгийн болон сэтгэл зүйчийн туслалцаа авах шаардлагатай    хүүхдүүдийг  урих нь зүйтэй гэж ерөнхийлөгч үзэж байна.3-р сарын 11- нд Японд 9 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас аймшигт цунами давалгаалж тус улсад  7,2  мянган хүн нас барж, 11 мянган хүн сураггүй алга болсон аж.

Гэрэл зураг