1981 оны 3-р сарын 22-нд Монгол улс сансарт нисгэгчээ илгээсэн дэлхийн арав дахь орон болсон юм. Сансарын  “Союз-39” хөлгийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч Владимир Жанибеков  болон сансарын нисгэгч,  судлаач   Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Тэд тойргийн замд сансарын эрдэм-шинжилгээний  цогцолбор  “Салют-6” станцыг “СоюзТ-4” хөлөгтэй залгах ёстой байлаа. Дараагийн өдөр буюу, 3-р сарын 23 ны  өдөр уг ажиллагаа амжилттай явагдсан юм. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар  сансарын тойргийн цогцолбор дээр ажиллаж байсан сансарын нисгэгч Владимир Ковалёнок болон Владимир Савиных нартай долоо хоногийн турш  шинжилгээ-судалгаа, туршилтуудыг хамтаран хийсэн юм. Хамтарсан нислэгийн 30 жилийн ойд зориулан  “Оросын дуу хоолойд”өгсөн ярилцлагадаа ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар Владимир Жанибеков   «”Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд хийгдэсэн  зөвлөлт-монголын хамтарсан сансарын нислэгийн туршилтууд хамгийн үр бүтээлтэй байсан» гэж мэдэгдэв. «Сансарт бидний өнгөөрсөн долоо хоногийн хугацаанд бид нилээд хэмжээний  ажлыг гйүцэтгэсэн. Бидний ажил их сонирхолттой бөгөөд Монголыг суудлах тусгай олон талын төлөвлөгөөтөй байсан юм. Бид нийтдээ  тус орны байгалийн объектуудыг ажилгах 14 даалгавартай явсан. Анх удаа тойргийн замын хөлгөн дээр хоёр орны эрдэмтэдийн боловсруулсан  багаж  хэрэгслээр сансарын туяаг судлах  анхан шатны туршилтыг явуулсан юм» гэж Владимир Жанибеков  хэллээ.Сансарын нисгэгчид Монголын нутаг дэвсгэр, байгалын нөөц болон тойрон байгаа орчныг судлахад онцгой анхаарлаа хандуулж байв. Цогцолбор энэ  туршилтыг “Эрдэм” гэж нэрлэжээ.  Сансарын нисгэгчдийн авчирсан материалууд нь байгалийн ашигт малтмал ихтэй районуудыг тодорхойож, хөдөө аж ахуйн талбайнуудын газар зүйэ зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг  урьдчилан тогтооход чухал ач холбогдол өгсөн юм. Тэдгээрийн ачаар монголын хөрсний газрын зургийг нарийвчлан, агаарын болон усны бохирдолтыг хянах боломж болсон юм. Тус улсын нутаг дэвсшэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байна. Монголын талын хөтөлбөрийг боловсруулах ажилд Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь их  идэвхи зүтгэл гарган ажилласан төдийгүй түүний орлон нисгэгч, Монголын  хоёр дахь сансарын нисгэгч Майдаржавын Ганзориг ч их үүрэг гүйцэтгэсэн аж. Хоёр нисэгэгчийн хэн нь зөвлөлт-монголын сансарын хамтарсан нислэгт оролцох нь нислэг болохоос өмнө хоёр хоногийн өмнө шийдэгдэжээ. «Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар яг ижил сайн бэлтгэлтэй байсан.  Тэр хоёрын эрүүл мэндийн байдал ч гэсэн маш сайн байсан. Тэр үед цаг өөр байсан юм чинь дээ. Ганзориг болохоор сэхээтний гаралтай байсан, харин Гүррагчаа бол малчны хүүхэд. Тэгэхээр жирийн малчны хүү сансарын баатар болсон нь тэр үедээ илүү тохирч байсан юм» гэж Владимир Жанибеков цааш ярьлаа. Өнөөдөр Монгол улс сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарыг гүнээ хүндэтгэн байдагт бид талархадаг. Өнөөдөр тэр хоёр эх орондоо өөр өөрийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна.