2014 оны Олимпийн ба Паралимпийн наадмуудыг хүлээж авах Сочи хотыг  жирийн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиромжтой болгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн биш, амьдралын бүх салбарт идэвхтэй оролцож чадна. Тэр бусад хүмүүстэй адил тэгш эрхтэй юм. Сүүлийн үед Орост хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст  тохиромжтой нөхцөл бүрдүүлж байна. Тэр тусмаа энэ нь Сочид болох Паралимпийн наадмыг зохион байгуулагчдад чухал гэж Улсын Думын депутат, Оросын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев хэлээд «Спортын бүх барилга байгууламж  хөгжлийн бэрхшээлтэй тамирчид төдийгүй үзэгчдийн шаардлагад нийцэх юм. «Саадгүй орчин» хөтөлбөрийн дагуу Сочи хот хараа муутай  болон тэргэнцээр явах хүмүүст тохиромжтой байх болно. Энэ нь тээврийн зангилаанд бас хамаатай. Сочи хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амрах, спортоор хичээллэх талаар  үлгэр жишээ хот болно,Хожим  өөр бүс нутаг мөн загварыг ашиглаж, бүх хотыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиромжтой болгоно» гэв. Паралимпийн наадмын  оросын аваргууд ба шагналтнууд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих «Нэгдсэн улс» санг байгуулсан бөгөөд Михаил Терентьев сангийн дарга болсон юм. Тус байгууллага  хэвшмэл буруу үзлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломжийг сурталчилж, боломжоо ашиглахад нь туслах зорилготой. «Адил боломжийн спорт» наадам бол гол төслийн нэг гэж сангийн дарга хэлээд «Хамгийн гол нь харилцаа хандлагын өө сэвийг арилгах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө спорт юу вэ? гэдгийг  ойлгоход «Адил боломжийн спорт» гэх мэт наадам бусад хүмүүст туслаж байна. Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн үзэгчид  тамирчдыг дэмжиж, амжилт  гаргахад зоригжуулна» гэв. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээс харахад  гариг дэлхийн  арван оршин суугчийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 13 сая гаруй хүн Орост оршин сууж байна. Олон нийт тэдний амьдралыг сайн мэдэхгүй байгаа болохоор тэдгээр хүмүүсээс холдож байна. Энэ нь хөдөлгөөн муутай хүмүүс  тухайлбал унадаг өвчинтэй хүмүүст хамаатай. Ийм хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж «Нөхөрлөл» өглөг буяны сангийн ерөнхийлегч Марина Дорофеева үзэж байна. Тэрээр хэлэхдэ «Орост  наанадаж 1 сая 500 мянган хүн унадаг өвчтэй. Гэвч ийм өвчин мэргэжлийн ашиг сонирхол ер нь хэвийн амьдралыг хязгаарлах ёсгүй. Маш олон аугаа их зүтгэлтэн ийм өвчинтэй  байсан» гэв. Авьяас билигтэй хүмүүс ийм өвчнөөр олонтаа өвчлөдөг гэж  Аристотель тэмдэглэсэн  билээ. Үнэхээр ч тийм байна. Александр Македонский, Юлий Цезарь, 1 Пётр хаан, Леонардо да Винчи, Ван Гог, Альфред Нобель нарыг дурдвал хангалттай биз. Унадаг өвчинтэй  Фёдор Достоевский, Чарльз Диккенс нарын ном зохиолын баатарууд ийм өвчинг маш нарийн тодорхойлж дүрслэснийг эмч нар тэмдэглэв. Хөгжлийн бэрхшээл хүмүүсийг илүү хүчтэй болгодог гэж мэргэжилтнүүд  үүнтэй холбогдуулан дүгнэжээ. Сочид болох Паралимпийн наадам үүнийг бас нотлон харуулах бололтой.