Монгол  Улсын Зэвсэгт хүчний 90  жилийн ойг тохиолдуулан  Монгол  Улсаас  ОХУ-д суугаа ЭСЯ-д  хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.ОХУ-ын БХЯ, ЗХЖШ,  ахмадын байгууллагын төлөөлөгчид,  цэргийн академийн  сонсогчид, цэргийн сургуулийн   сурагчид  хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо. ОХУ-ын  хуурай замын цэргийн  Ерөнхий штабын орлогч дарга, хошууч-генерал В.И Попов    оросын төлөөлөгчдийг  тэргүүлжээ.    Гадаад орнуудаас ОХУ-д суугаа  цэргийн атташе нар хүндэт   зочид   байлаа. Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт   элчин сайд ноён Д. Идэвхтэн    түүхт  ойг тохиолдуулан   Монгол улсын Зэвсэгт хүчний  төлөөлөгчид болон зочид баяр хүргэн үг хэлжээ. Элчин сайд  Монголын Зэвсэгт хүчинийг байгуулахад  Орос улс шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэснийг  тэмдэглээд « Хоёр  орны  удирдлагын  хүчин  чармайлтаар бидний   цэргийн уламжлалт хамтын ажиллагаа  орос, монгол  ард түмнүүдийн  ашиг сонирхол, ардчилсан нийт  зарчимууд дээр үндэслэн  шинэ утга агуулагатай болсон» гэдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, бригадын генерал М.Хүрлээ зочдод баяр хүргэж, Монгол улсын Зэвсэгт хүчний дайчдад халуун мэндчилгээ уламжиллаа. Ноён М.Хүрлээ хэлэхдээ "Манай  Зэвсэгт  хүчин ОХУ-тай цэргийн харилцаа, хамтын ажиллагаагаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн амжилттай хөгжүүлж байна. Жишээ нь  ОХУ-ын  цэргийн академи, их дээд сургуулиудад суралцах монголын  ЦАХ-ын  жилээс жилд нэмэгдэж байгаагийн зэрэгцээ түүхэнд  анх удаа ОХУ өөрийн суворовын болон кадетын сургуульд монголын өсвөр насны хүүхдүүдийг элсүүлэн сургах боллоо. Мөн  МУ-ын  Зэвсэгт  хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлд ОХУ бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байна" гэлээ.