Японы оршин суугчид болон тус улсад аврах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс нэг минутын чимээгүй зогсолтоор аймшигт сүйрэлд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Эмгэнэлийн ёслолын ажиллагаа  нь Японд  хүчтэй газар хөдлөсөн тэр цаг мөчид зохион явагдлаа. “Фукусима-1” АЦС-ын байдал хүнд хэвээр байна. Японы өөрсдийгөө  хамгаалах хүчнийхэн гурав дахь эрчим хүчний блокийг хөргөх  шуурхай ажиллаагаг дуусгалаа. Байгууламжийн цоорхой руу цэргийн долоон машин ээлжлэн ус шахаж байлаа. Нийт 50 тонн ус шахжээ. Энэ ажиллагааны өмнө цэргийн нисдэг тэргүүд оролцсон аж. Батлан  хамгаалах яамны мэдээлсэнээр уг ажиллагаа нь тодорхой үр дүнд хүргэж чадсан байна. Тус бүсийн цацраг идэвхижилт бага зэргээр буурсан аж. Гэхдээ Токиогийни эрчим хүчний “TEPCO” компаний  “Фукусима-1”- ийн операторын үзэж байгаагаар  «энэ хандлага нь тогтвортой байж чадахгүй  тул, сэрэмжтэй байх шаардлагатай юм байна.» Тус станцын нийт  6 реактор ослын байдалтай байгаа тул байдал улам хүндэрч байна. Цэргийнхэнд  туслуулахаар Токиогийн гал түймрийн удирдах газрын элит 30 баг ирүүлсэн байна. Бямба гаригт ослын байдалтай байгаа нэг, гурав дугаар  блокийн  хөргөлтийн системийг ашиглалтанд оруулах гэж байна. Тэдгээрт тэжээлийн кабель залгахаар төлөвлөж байгаа юм. Ирээдүйд  “Фукусима-1” -ийг  Чернобылийн АЦС-ийн  хувь тавилан  хүлээж байж ч магадгүй юм. Японы атомын аюулгүй байдлын агентлаг гэмтсэн реакторуудад элс цацан бетонон бунхан барина гэж мэдэгдэв. Гэхдээ Чернобыльд  нэг эрчим хүчний блокийг булсан юм. Гэтэл энд дөрвөн блокийг булах тухай яригдаж байна. Өөр арга зам үгүй гэж Оросын ногоо загалмайн нийгэмлэгийн атомын аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Владимир Кузнецов үзэж байна.  «Энэ бол ганц хийж болох зүйл. Яагаад гэвэл өөр ямар нэгэн арга хэн ч олохгүй юм. Гэхдээ энийг хэзээ эхлүүлэх юм бол? Энэ ажлыг бүх зүйл арай тогтвортой, дахиж ямар  нэгэн зүйл гарахгүй гэсэн тийм үед л хийх хэрэгтэй юм » гэж  Владимир Кузнецов хэллээ.ТЕРСО  компани нь бунхан барихыг бас үгүйсгээгүй байгаа. Үүнд япончуудын зохион байгуулалт сайтай чанарыг тооцсон ч нилээд хэдэн сар орно. Шинжээчид үүнийг үзэхдээ ирээдүйд  “Фукусима-1”- ийг сэргээж яасан ч чадахгүй. Японы эрчим хүчний хувьд бол энэ объект нь сэргэхээс өнгөрсөн зүйл гэж Курчатовын хүрээлэнгийн орлогч захирал Ярослав Штромбах үзэж байна. «Эдгээр процессыг зогсооход тун хэцүү. Тиймээс  уг станцыг техникийн байгууламжийнх нь хувьд сэргэхээс өнгөрсөн гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөх ёстой юм. Харин одо бол энэ том талбай дээрх ослын үр дагаварыг арилгах нэн шаардлагатай байна. Энэ бол төдийлөн их юм биш. Хамгийн гол нь тус улсад цунамийн уршгаар олон арван үйлдвэр устаж алга болсон төдийгүй олон мянган хүний амь эрсэдлээ» гэж Ярослав Штромбах хэллээ.  “Фукусима-1” ийн байдал мэдээж хэрэг хүнд байж таарна, тэгээд ч энэ нь хяналтанд байгаа. Ингэж МАГАТЭгийн ерөнхий захирлын орлогч Александр Бычков үзэж  байна. Тиймээс хүмүүсийг айлган сүрдүүлэх үндэс огтхон ч алга. Тэр тусмаа МАГАТЭ  уг станц руу цацрагийн  идэвхжилтэнд хяналт тавих   ажиглагчдын бүлгийг явуулах бодолтой байна. Үүнтэй зэрэгцэн  МАГАТЭ Японы засгийн газрыг “Фукусима-1” станцын байдалтай холбоотой бүхийл мэдээллийг олгохыг уриалжээ. Энэ тухай МАГАТЭ- гийн ерөнхий захирал Юкия Амано Японы  Ерөнхий сайд Наото Каномтой  уулзахдаа мэдэгдэсэн юм. Японы АЦС-ын байдалтай холбогдуулан ОХУ Алс-Дорнодын цацраг идэвхижилтийн хяналтаа нэмэгдүүлсэн байна. Хяналтын албанаас авч буй мэдээллүүд нь 32 цаг уурын станцуудад шууд очиж байна. Түүнчлэн Агнуурын тэнгис болон Япон тэнгисд хэмжилтийн ажлуудыг явуулж байгаа аж. Одоо Орос  улсын зүүн хэсэгт цацраг идэвхижилт хэвийн хэмжээнд  байна. 

Гэрэл зураг