Ливи улс босогчдын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн, гэхдээ үүний тулд хэнтэй яриа, хэлэлцээр хийхэв гэдгээ мэдэхгүй байна гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Халед Каим мэдэгдэл хийжээ.  Үүний өмнө тэр мэдэгдэхдээ ливийн эрх баригчид 3-р сарын 17 - нд НҮБ-ын АЗ-ийн Ливид «нислэггүй бүс тогтоон, цэргийн интервенц хийх» Тогтоолыг  эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Триполид уг тогтоолыг “ливийн эсрэг сүрдүүлэг” хэмээн үзэж байгаа аж. Франц, Их Британи, АНУ болон бусад нилээд улс орон  Жамахирийг хуваах бодлоготой байгаад харамсаж буйгаа илэрхийлэв.  ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэлдээ ливийн эрх баригчид энгийн иргэдээ хамгаалахад бэлэн байна гэв.2-р сарын 15- нд Ливи улсад бослого гарч, тус улсыг 42 жил удирдасан Муаммар Каддафийг огцрохыг шаардсан юм. Ливи улс нь бараг 2 хуваагдаад байна. Нэг хэсэг нь Каддафийн хяналтанд, нөгөө хэсгийг  босогчдын зэвсэглэсэн хүчнийхэн хянаж байна.