Олон улсын  Атомын энергийн тэргүүн Юкия Амано Японд хүчтэй газар хөдлөсний улмаас АЦС дээр гарсан хямралыг даваан туулахад  МАГАТЭ –тэй нягт хамтран ажиллахыг уриалав.  Японы ГХЯ-ны тэргүүн Такэаки Мацумототой Токиод хийсэн уулзалтан дээр тэр хэлсэн үгэндээ: олон удаа дэлбэрэлт болж, агаарт цацраг ипэвхит бодис тарааж буй“Фукусима”АХС –ын байдлын тухай бүрэн дүүрэн мэдээллийг авахаар тооцоолж байна- гэв. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Токио нь АЦС ын байдалтай холбоотой нилээд чухал мэдээлийг нууж байгаа аж.  Энэ нь бусад орнуудад нутаг орноо  цацрагаас  хамгаалж урьдчилан арга хэмжээ авахад  хүндрэл учруулж байна. 3-р сарын 11 нд Японд  9 баллын хүчтэй  газар хөдлөсний улмаас  АЦС-ын  дээр осол гарсан юм. Сүүлийн үеийн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас гарсан далайн хүчтэй цунамийн дайралтад нас барсан болон сураггүй алга болсон хүмүүсийн тоо 16 мянгад хүрчээ.    

Гэрэл зураг