Ливид нислэгийн бүс тогтоох нь тус улсад томоохон хэмжээний  цэргийн ажиллагаа явуулахад хүргэх бөгөөд үүнээс энгийн ард олон нэрвэгдэх болно гэж Орос улс үзэж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос Улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар АЗ нь “  Орос улс болон бусад улс орнуудын тавьсан   нислэггүй бүс нь ямар дэглэмээр хангагдан, ямар дүрэмтэй болон  хүч хэрэгжүүлэхэд ямар хязгаарлалт тавигдах зэрэг   тодорхой , хууль зүйн үндэслэлтэй асуудлуудыг “ хариултгүй  үлдээжээ”. Москва Ливийн аюулгүй байдлын дөт зам бол галыг зогсоох болохоос биш цэргийн хүчний цөмрөн орох явдал огтхон ч биш гэж үзэж байна  гэж Чуркин мэдэгдэв. Энэ тухай 3-р сарын 16-нд АЗын  Тогтоолын төсөлд заажээ. Гэхдээ АЗ-ийн зарим гишүүн орнууд “хүчний арга” хэрэглэх сонирхолтой байгаа гэж –дипломат тайлбарлав. 3-рсарын 17 НҮБ-ын 15 гишүүний 10 нь ливид нислэггүй бүс тогтоох хын төлөө саналаа өгсөн юм.  Уг баримт бичигт зааснаар  ливийн армийн эрсэг шаардагдах цэргийн ажиллагааг явуулах бөгөөд “ард иргэдийг хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авах” юм:  Түүнчлэн Тогтоолд ливийн нилээд хэдэн удирдагчидтай холбоотой хоригийг чангаруулахл болон ливийн үндэсний нефтийн компани, Улсын Төв банкны активуудыг хөдөлгөөнгүй болгохыг заажээ.