Японд ажиллаж байгаа  Оросын Онцгой  байдлын яамны бүлгийн гишүүдийг ахин олшруулав.Онцгой эрсдэлтэй ажиллагааны төвийн 50, Алс Дорнодын эрэх отрядын 25 ажилтан анхны бүлэгтэй нэгдэв. Оросын аврагчид эвдрэн нурсан Сендай  хот орчимд газар хөдлөлтийн уршгийг арилгаж байна. Цунамийн улмаас өргөн уужим талбай усанд авахуулсан нь ажлыг хүндрүүлэв. Сүүлчийн албан ёсны тоо баримтуудаас  харахад хүчит газар хөдлөлт, цунами 5 мянга гаруй хүний амь насыг бүрэлгэв. Оросын аврагчид 10 ам км бүхий талбайд эвдрэн нурсан байшингуудыг шинжлэн үзэв. Харамсалтай нь Сендайд амьд хүнийг одоогоор илрүүлээгүй гэж Оросын Онцгой  байдлын яамны  төлөөлөгч Андрей Пакулов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Хот цунамид нэрвэгдсэн.Барилга байшингуудыг шинжлэн үзэж байна. Харамсалтай нь одоогоор олон хүний цогцыг л илрүүлсэн. Амь мэнд үлдсэн хүнийг олох боломж өдөр дутам багасаж байна» гэв. Оросын Онц байдлын яамны бас хоёр нисэх онгоц Японд очно. Благовещенск, Хабаровск хотуудаас нисч явах Ил-76 онгоцуудаар хөнжил, ундны ус, түлш тээвэрлэнэ. Түүнээс гадна оросын Алс Дорнодын олон оршин суугч гамшигт нэрвэгдэгсдийг хүлээж авахад бэлэн байна. Хабаровск,Приморский хязгааруудын хүн ам тусгай дансанд мөнгө хөрөнгөө гуйвуулж байна. Бүс нутгийн Улаан загалмайн байгууллагууд гамшигт нэрвэгдэгсдэд тусламжийн бараа цуглуулж байна. Японы  газар хөдлөсөн нутгийн АЦС-уудын байдал түгшүүртэй хэвээр байна. «Фукусима-1» АЦС-д гал түймэр гарч магадгүй гэж америкийн мэргэжилтнүүд үзэж байна. Японы засгийн газар ч ийм аюул тулгарсныг хүлээн зөвшөөрлөө. Цацраг идэвхит бодис их хэмжээгээр гадагшаа нэвтэрч болзошгүй. Нисдэг тэрэгнүүдээс ус асгаж реакторуудыг хүйтруулэхийг оролдож байна. Түүнээс гадна өнөөдөр  хүйтруулэх системийг сэргээж, шахуургуудыг ахин ажиллуулахыг оролдлоо.Жагсагчдыг тараахаар хэрэглэдэг ус шурших төхөөргийг одоогоор хэрэглэж байна. Ус дээр нь асгасны үр дүнд цацрал багасав.Гэвч АЦС-ын операторчдын мэдээлснээр «Фукусима-1» АЦС дээр 90 метр өндөрт цацрал өнөөдөр цагт 87 миллизиверт байна. Харин хэвийн хэмжээ жилд 1 миллизиверт  байдаг. Мэдээлэл бага байна. Иймээс бодит байдлыг үнэлэхэд хэцүү гэж нэрд гарсан эрдэмтэн экологич Алексей Яблоков «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд «Юу болж байгааг би хэвлэл мэдээллийг хэрэгслээс мэдэж байна. Энэ нь ямар учиртай вэ гэж Японы ерөнхий сайд атомын эрчим хүчний удирдах компанийн удирдагдчыг зэмлэв. Японы тал уламжлал ёсоор ийм мэдээллийг нуун далдлаж байгаагаас гадна мэдээлэл дутагдаж байна. Харин байдал 3-4 цаг дутам өөрчлөгдөж байна» гэв.«Фукусима-1» АЦС хүнд байдалд орсон гэж  Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкия Амано ч үзэж байна. Бүх юм хяналтаас гарсан гэхэд эртдэнэ гэж тэрээр онцлов. Атомын агентлагийн тэргүүн  эх орондоо очиж, байдлыг газар дээр нь судлах бодолтой байна. Оросын цөмийн судлалын гол төв болох «Курчатовын хүрээлэн» ч байдлыг дүгнэв. Байдал хүнд байна гэж хүрээлэнгийн  орлогч захирал Ярослав Штромбах мэдэгдлээ. Гэвч сүйрэл болохгуүй . АЦС-ын таван реактор гарцаагүй бүрэн эвдрэнэ.Тэгсэн ч цөмийн урвал үүсэхгүй гэж Штромбах үзэж байна.