Япон ба Ойрхи Дорнодын байдал нефтийн зах зээлийг ахин донсолгож байна. Япон дахь цацраг идэвхит бодисын тархалт арабын орнуудын улс төрийн тэмцэл хөдөлгөөнөөс илүү  зохисгүй нөлөөтэй боллоо.Нефтийн үнэ түр зуур буураад одоо ахин нэмэгдэж байна. Ойрын үед нэг баррель нефтийн үнэ 150-200 доллар болж магадгүй гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин өчигдөр  таамаглав.Гэвч  нефтийн үнэ  удаан ийм өндөр байж чадахгүй. Ойрын үед нефтийн эрэлт нэмэгдэх нь тод зүйл гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн  магадлан шинжлэх газрын удирдагч Александр Пасечник хэлээд  «Японы АЦС-ууд  «Фукусимын» хувилбараар цаашид  хөгжвөл цөмийн атомын эрчим хүчний үйлдвэрлэл унах нь мэдээжийн хэрэг. Уламжлалт эх сурвалж цөмийн эрчим хүчийг нөхөх болно. Сүүлчийн хандлага тухайлбал цөмийн төслүүдээ тодорхой бус хугацаагаар зогсоох тухай Венесуэлын шийдвэр, Германы АЦС-уудын ажлын баталгаатай хугацааг сунгах шийдвэрийг хянаж үзэх явдлыг  харгалзвал шатдаг хий, нефтийн эрэлт өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Улмаар нефть хийн үнэ есен нэмэгдэнэ» гэв. Дэлхийн нефтийн томоохон хэрэглэгч Япон улс  газар хөдлөлт, цунамийн улмаас  гаднаас авах нефтийн хэмжээг эрс багасгав. Иймээс мөн түүхий эдийн үнэ биржэд хямдрав. Гэвч Япон улс бур энэ сарын эцэс гэхэд нефтийн боловсруулалтыг нэг хоногт 3 сая 500 мянган баррельд  хүргэхээр төлөвлөснийг Японы нефтийн холбооны тэргүүн Акихико Тэмбо тэмдэглэв. Нефть боловсруулах олонхи завод гамшигаас болж тасалдан зогссон ажлаа ирэх долоо хоногт сэргээхэд бэлэн байна. Иймээс дэлхийн зах зээлд нефтийн эрэлт түр зуур буурсан гэж үзэж болно. Харин Ойрхи Дорнод, Хойд Африкийн  эмх замбараагүй байдал илүү их нөлөө үзүүлсээр байна. Ийм байдал сунжрана гэж шинжээчид үзэж байна. Сирид цуглаан жагсаал, Йеменд эсэргууцлийн тэмцэл хөдөлгөөн үргэлжлэсээр байна. Ливид засаг захиргаа, сөрөг хүчний сөргөлдөөөн иргэний дайн болж хувирав. Ливийн нефтийн  олборлолт, экспортыг сэргээхэд  олон сар шаардагдана гэж Дэлхийн эрчим хүчний агентлаг үзэж байна. Бахрейны хэрэг явдал ч байдлыг даамжруулав.  Персийн булангийн  энэ жижиг боловч нөлөө бүхий улсын хаан  тэмцэл хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд  Саудын Аравиас цэргийн тусламж авсан. Мөргөлдөөнд хүмүүс амь үрэгджээ. Бахрейнаас тэмцэл хөдөлгөөн Саудын Аравын  зуун мужид шилжив. Энэ нь  дэлхийн нефтийн томоохон нийлүүлэгч болох улсын нефтийн нийлүүлэлтийг тасалдуулж мэднэ. Тэгвэл  нэг баррель нефтийн үнэ 200 доллараас хэтрэнэ. Оросын сангийн сайд уунд анхаарлыг хандуулжээ.