Ойрын 10 жилд манай гаригийн жуулчдын дунд оросын жуулчид тэргүүлэх болно гэж  НҮБ-ийн Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  \ЮНВТО\ ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи үзэж байна. Орос улсын жуулчид болон аялал жуулчлалын байгууллагын ирээдүйн тухай санал бодлоо тэрээр дөнгөж сая Москвад өндөрлөсөн “Интурмаркет-2011”  олон улсын үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчидтэй хуваалцлаа.НҮБ-ийн Бүх дэлхийн жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар дэлхийн аялал жуулчлал, оросууд болон Хятад, Энэтхэг, Бразил улсуудын оршин суугчид дээр тулгуурлах болно. Аялаж жуулчлах европчууд болон америкчуудын тоо тийм их өсөхгүй гэж Талеб Рифаи үзэж байна. «ОУ-ын жуулчид олон улс орны хувьд маш ихээхэн нөөц бололцоо болоод байна. Эднээс  Египет, Грек улсуудыг хэлэхэд л хангалттай бизээ. Бүр Латин америк, Африк тивүүд оросын жуулчдын нэмэгдэж буй урсгалыг мэдэрч эхлээд байна» гэж Талеб Рифаи хэллээ.Дэлхийн аялал жуулчлалын хөгжилд оруулж байгаа ОУ-ын оролцоог статистик тоо баримт ч батлаж байна. 21-р зуун эхэлснээс хойш гадаадад амрах оросуудын тоо 35%-иар нэмэгдсэн ба энэ хувь нэмэгдсээр байна гэж ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Асар олон төрлийн байгалын байдал, соёлын болон түүхийн баялаг түүхтэй ОУ ч өөрөө жуулчлалыг татсаар байна гэж Талеб Рифаи ярилаа. Соёлын өв уламжлалаараа ОУ дэлхийд 4-рт орж байна. ОУ бүх бүс нутагтаа гадаадын жуулчдыг татах ажлаа идэвхижүүлэх хэрэгтэй гэж ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Түүний үзэж байгаагаар дэлхий дахинд заавал мэдэж байх ёстой Хойд Кавказыг тэр жишээ болгон дурдлаа. “Хойд Кавказын ард түмнүүдийн соёл, дуу хөгжим, бүжиг, хоол унд, олон төрлийн сувилалын газар зэрэг энэ гайхамшигтай баялагыг бүх улс орны хүмүүс мэдэх ёстой гэж Талеб Рифаи үзэж байна. Харин дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн тухайд гэвэл  НҮБ-ийн Бүх дэлхийн жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын санал  одоо өсөж байгаа гэдэг дээр шинжээчидтэй нийцэж байна. «Өнгөрсөн жил бүх дэлхий даяархи аялал жуулчлалд 935 сая хүн оролцсон гэж тэр яриагаа эхэллээ. Олон улсын болон орон нутгийн аялал жуулчлалд 4,5 тэрбум хүн хамрагдсан байна. Өнөөдөр 12 хүн тутам аялал жуулчлалын байгууллагад ажиллаж байна. Аялал жуулчлалын эрин зуун ирж байна гэж бид ярих эрхтэй боллоо» гэж Талеб Рифаи хэллээ. Аялал жуулчлалын салбар ойрын жилүүдэд жилийн 3%-иас багагүй хурдтай хөгжинө гэж шинжээчид таамаглаж байна. Тэгэхлээр дэлхийн эдийн засгийн зүтгүүр нь болж болох үсрэнгүй хөгжиж байгаа, хамгийн ашигтай салбарын нэг бол аялал жуулчлал мөн. Өнөөдөр ихэнх улс орны аялал жуулчлал, ДНБ-ний өсөлттэй нь тэнцүү байна. Хэрвээ энэ эерэг өөрчлөлт 2021 он хүртэл үргэлжлэх юм бол манай Дэлхийн арван хүн тутам ямар нэгэн аялал жуулчлалын салбарт ажиллах болно.Ямар нэг улсын жуулчлалыг татах үндэс нь соёлын өв уламжлал, улс орны эдийн засаг, дэд бүтэц зэрэг болдог байна. Герман, Франц, Швейцар зэрэг улсуудыг аялал жуулчлалд хамгийн тохиромжтой улсууд гэж олон улсын шинжээчдын жил тумын судалгаанд дүгнэсэн байна. Маш олон төрлийн гайхамшигтай зүйлтэй ОУ одоохондоо дэлхийн иймэрхүү рейтингд дээгүүр байр эзлэж чадахгүй байна. Өнөөдөр аялал жуулчлал улсын ДНБ-ний 6%-ийг л эзлэж, энэ салбарт хүн амын 5% гаруй нь л ажиллаж байна. ОХУ-д аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байгаа, замын дэд бүтэц муу, үйлчилгээний түвшин хангалттай бус гэсэн гол асуудал олон жилийн турш байсаар байна. Харин одоо аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж зарлаад байгаа засгийн газар, нөхцөл байдлыг сайжруулах тэр тусмаа хямд төсөр зочид буудал барих ажилд шуурхайлан орлоо. ОУ-д 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан хуучин замыг шинэчлэх, шинээр зам барихаар төлөвлөөд байна. Дөнгөж сая Москвад өндөрлөсөн “Интурмаркет-2011” үзэсгэлэн ОХУ-д зочломтгой байдлын салбарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг батлаж өглөө. Дэлхийн  135 орон оролцсон олон улсын аялал жуулчлалын форум “Орос улсад амралтаа өнгөрүүлэх цаг болжээ” гэсэн уриан дор болжээ.