ОУ-ын Арктикийн тосгодын оршин суугчид болон туйлын станцийн ажилтнууд, байгал хамгаалагчид Баренцовын тэнгисээс Берингийн хоолой хүртэл нутагт цагаан баавгайн үржил, өсөлтөд ажиглалт хийнэ. Онгон байгалийг хамгаалах дэлхийн сангийн оросын хэсгээс, жил бүр болдог энэ ажиллагаа эхэлсэн тухай мэдээлсэн байна. Нутаг дэвсгэр дээр нь энэ амьтан амьдардаг АНУ, Канад, Дани улсууд оросын туршлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цагаан баавгай нь дэлхийн Улаан номд бүртгэгдсэн амьтан билээ.