Барааг их хэмжээгээр худалдан авч хомсдол үүсгэж байгаа далимдуулагчдын эсрэг “зайлшгүй арга хэмжээ” авч магадгүй гэж Япон улсын засгийн газар анхаарууллаа. Улс оронд бүх ард түмний хэмжээнд хүнстэй холбоотой асуудал байхгүй гэж засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдлээ. Энэ үеэр Токио болон нутгийн хойд хэсгээр авто машины шатахууны асуудал хүндрэлтэй байна. Маш олон шатхуун түгээх станциуд хаагдсан ба ажиллаж байгаа стациуд дээр уртын урт дараалал үүсэд байна.