Оросын «Союз» сансрын хөлгөөр америкийн сансрын нисгэгчдийг наанадаж 2016 он хүртэл Олон улсын сансрын станцад тээвэрлэнэ. Америкийн Space shuttle хөтөлбөрийг бүрэн зогсоонтой холбогдуулан ийм шийдвэр  гаргажээ. Ингээд дан оросын хүчээр Олон улсын сансрын станцын багийн гишүүдийг сэлгэнэ. Оросын сансрын агентлагаас  америкийн сансрын нисгэгчдийг «Союз» сансрын хөлгөөр нислэг хийхэд бэлтгэх, багийн гишүүд станц дээр ажиллаж дууссаны дараа буцаах, буусан газраас нь тээвэрлэх тухай гэрээ байгуулсныг Оросын сансрын агентлагийн хэвлэлийн төвийн удирдагч Александр Воробьёв мэдээлээд «Түүнээс гадна хүн дутамд бараг 50 кг ачаа дэлхий орчмын тойрог замд гаргаж, барагцаалбал 17 кг ачааг буцаана. Түүнчлэн оросын тал хун дутамд тооцоолсон 30 кг хаягдлыг арилгах үүрэг авсан» гэв. Америкийн ямар сансрын хөлөг олон удаа ашигладаг сансрын хөлгийг хэдийд солих нь одоогоор тодорхой бус байна. НАСА агентлагийн удирдлага одоо сансрын тээврийн хөсөг бүтээхдээ арилжааны компаниудад тулгуурлаж байна. НАСА, Оросын сансрын агентлагийн  хоорондын өнөөгийн хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацаа дууссан үед шинэ гэрээг 2014 оноос хэрэгжүүлж эхлэнэ. Энэ нь  нислэгийн үйлчлэх ерийн баримт бичиг юм. Гэвч Орос илүү буурьтай төлөвлөгөөтэй байна гэж Александр Воробьёв тэмдэглээд  «Үүний хамт бид шинэ сансрын хөлгийн буудал барьж, шинэ сансрын хөлөг бүтээж байна. Тэр анхны нислэг 2018 онд «Восточный» сансрын хүлгийн буудлаас хийнэ» гэв. Шинэ гэрээний дагуу Оросын сансрын агентлаг 12 сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад хүргэнэ. «Союз» сансрын хөлгөөр нислэг хийхэд нийт 753 сая доллар төлөх юм. Энэ нь Олон улсын сансрын станцад очих нэгэн сансрын нисгэгчийн «замын зардал» барагцаалбал 6 сая доллараар нэмэгдсэн гэсэн үг билээ.