Боловсролын шинэ системийн талынхан  оросын боловсролын шинэтгэлийн тойронд ширүүн маргаан үүссэн нөхцөлд шинэтгэлийн давуу талд бодит үнэлгээ өгөхийг уриалав. Боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар л  орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдех боломжтой болно. Орост анхны дээд боловсролыг хуулиар үнэ төлбөргүй эзэмшиж болно. Дараачийн бүх боловсролыг төлбөртэй суралцан  эзэмшинэ. Гэвч өөр шудрага зам бий. Магистрт суралцахад ийм боломж олгож байна. Орос улс дээд боловсролын хоёр үеийн  системд шилжсэн явдал янз бүрийн мэргэжлээр хоёр диплом үнэ төлбөргүй авах олон залуу  мэргэжилтний  мөрөөдлийг биелүүлэхэд туслав. Эхний дөрвөн жил суралцах үеийг бакалавр, хоёр жил суралцах 2 дахь үеийг магистр гэдэг. Эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн захирал Татьяна Абанкина тайлбарлан хэлэхдээ «Бакалавр болоод нэг мэргэжил эзэмшсэн хүн магистратурт өөр мэргэжлээр элсэх боломжтой. Энэ нь 2 дахь дээд боловсрол биш, 2 дахь үе билээ. Түүнээс гадна  бүрэн төгс дээд боловсролтой  залуучууд магистратурт үнэ төлбөргүй элсэх боломжтой болно» гэв. Бакалавр, магистрын дипломтэй хүмүүс  гадаадад үнэ төлбөргүй суралцаж  бас нэгэн мэргэжилтэй  болох боломжтой. Орос улстай дипломат харилцаа тогтоосон бараг бүх улс хоёр талын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, оросын иргэдийг улс орныхоо тэргүүлэх их, дээд сургуульд суралцуулах грант олгож байна. Жишээ нь Орос ,Франц  улсууд их дээд сургууль хоорондын бараг 400 гэрээ байгуулаад байна. Эдгээр гэрээнд тусгасан ёсоор оросын оюутнууд Францад, францынх Орост  суралцаж, дээд боловсролын дипломтой тэнцэх   хоёр улсад харилцан хүлээн зөвшөөрсөн баримт бичиг авдаг. Олонхи хөтөлбөр  тийм ч их  хөрөнгө шаардахгүй байна гэж ОХУ-д суугаа Францын элчин сайдын яамны  боловсролын асуудал эрхлэсэн атташе Николя Мазек өгүүлээд «Оросын оюутан Францад улсын их сургуульд суралцвал жилд барагцаалбал 250 евро төлөх юм. Оюутан францын хувийн сургуульд суралцвал төлбөрийн хэмжээ сургуулиас нь шалтгаална» гэв. Түүнээс гадна олон нийтийн тусгай сан буюу  их дээд суруулиас олгосон грантаар суралцаж болно гэж Оросын боловсролын академийн академич Борис Бим-Бад  хэлээд «Авьяаслаг хүмүүст зам тавих систем дэлхий даяар ажиллаж байна. Тэтгэлэгийн янз янзын сан болон эрдэм шинжилгээний лаборатори түүнчлэн  олимпиадад түрүүлэгсэдийг элсүүлэхийг сонирхож буй их сургуулиуд амжилттай суралцаж байгаа ямар ч насны сурагчдыг  урамшуулан дэмжиж байна.Тэдэнд их хэмжээний тэгтгэлэг амлаж, ажиллах буюу боловсролоо цаашид үргэлжлүүлэх санал тавьдаг» гэв. Өрнөдийн орнуудыг бодоход Орост грант олгох асуудлыг саяханаас шийдвэрлэж эхлэсэн. Жишээ нь Фордын сан дэлхийн ямар ч их сургуулийн магистрт буюу аспирантурт суралцах грантын эрхийн төлөө шалгаруулалтыг жил дутам  зарлаж, янз бүрийн салбарт авьяаслаг хүмүүсийг дэмжиж байна.  Грант авахад хэцүү байгаа буюу эх нутгаасаа  явахыг хүсэхгүй байгаа нөхцөлд ажил олгогчийн хөрөнгөөр ажил дээрээ шинэ мэдлэгтэй болж болно. Олон  компани ажилтнууд нь ажиллахынхаа зэрэгцээ мэргэшил дээшлүүлэхэд туслах  багш нарыг уриж ажиллуулдаг.Товчхон хэлэхэд бүхий л насаараа  суралцах боломж байна гэж хэлж болно.