Ливийн тэргүүн Муаммар Каддафи, Бенгази хотыг оршин суугчидад зэвсгээ хураалгавал өршөөнө гэсэн агуулагатай тулган шаардах бичиг явууллаа. Тус улсын зүүн нутагт байрлаж байгаа ливийн армийн анги нэгтгэлүүдийг давшиж байгаа засгийн газрын цэргүүдтэй нийлэхийг тэр уриалсан байна.Ливи улсын зүүн нийслэлийг алан хядагчдаас чөлөөлөх гэж байгаа энэ ажиллагааг Каддафи “хүмүүнлэгийн ажиллагаа” гэж нэрлэжээ. Босогчид ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, Бенгази хотыг байлдаангүйгээр эзлэн авна гэсэн ойлголтыг тэр өглөө. Бенгази хотод Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн байр байгаа юм. Энэ зөвлөлийн цэргийн нэгтгэлийн командлагч генерал Абдель Фаттах Юнис, харин ч Каддафигийн цэргүүд ялагдах тавилантай гэж үзэж байна. “Энэ бузар булай дэглэмийн эсрэг дайнд бүх ард түмэн нэгдэж байна” гэж генерал хэлсэн байна. Дөчин жил тус улсыг удирдаж байгаа Каддафигийн дэглэмийг унагаах хөдөлгөөн 2-р сарын дунд үеэс эхлэн Ливи улсад үргэлжилж байна. Төр засаг жагсагчдыг харгис хэрцгийгээр нухчин дарж байна. Каддафигийн хяналтад байгаа баруун хэсэг, одоохондоо босогчдын зэвсэгт хүч барьж байгаа зүүн нутаг гэсэн хоёр хэсэгт Ливи улс үндсэндээ хуваагдаад байна.