Хятадын зүүн хойд нутгийн хилийн шалган нэвтрүүлэх газарт халдварт өвчинд хяналт тавих цахим төхөөрөмж тавилаа. Орос, хятадын хилийг нэвтэрч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэлийг нэгтгэхэд шинэ систем зориулагдсан юм байна. “Цахим системийг ашиглалтад оруулснаар эмнэлэгийн үзлэг хийх хугацааг 1 цагаас 40 минут хүртэл багасгасан юм” гэж Хэйхэ хотын засаг захиргааны төлөөлөгч Хуан Юймин ярьсан байна. Хятадын Хэйхэ, оросын Благовещенск хотууд “ах дүүгийн барилдлагаатай хотууд” юм. Эдгээр хотууд Амар мөрнөөр хилэлдэг юм. Шалган нэвтрүүлэх Хэйхэ газраар орж, гарсан хүмүүсийн тоо 2010 онд 1 саяас давсан байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс 20%-иар их байгаа бөгөөд орсон, гарсан хүмүүсийн 70% нь ОУ-ын иргэд байна.