Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Япон улсад Алс Дорнодоос нийлүүлж байгаа нүүрс устөрөгчөө  нэмэгдүүлэх хэд хэдэн хувилбар ОХУ-д байна гэж ОУ-ын Түлш эрчим хүчний яамны сайд Сергей Шматко мэдэгдлээ. Энэ хувилбаруудын дунд Сахалинд байгалын шингэрүүлсэн хий үйлдвэрлэх заводын 3 дахь ээлжийг барих ажил орсон байна. Алс Дорнодод нүүрс устөрөгчийн олборолтыг төслийг тэр тусмаа “Сахалин-3” төслийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгахыг 3-р сарын 15-нд ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин даалгасан байна. Оросын “Газпром” компани Япон улсад 4,5-р сард 100 мянга тонн шингэрүүлсэн хий нэмж нийлүүлэхээр тохиролцсон байна. Япон улс гол төлөв хийг шингэрүүлсэн байдлаар худалдаж авдаг юм.