ОУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев, хүчтэй газар хөдлөлт болон аюултай давалгаанд хэлмэгдсэн  япончуудад туслахыг бүс нутгийн тэргүүнүүдэд уриаллаа. БН Саха-Якут улсын ерөнхийлөгч болон хязгаар, мужуудын амбан захирагч нарт явуулсан цахилгаан утсанд, үйлдвэр, албан байгууллага, ард иргэдийн дунд зохих ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байна. Хабаровын хязгаар болон Приморьед сайн санаагаар мөнгө хандивлаж болох банкны тусгай данс нээгээд ажиллуулж байна. Бүс нутгийн Улаан загалмайн нийгэмлэгийн байгууллагууд эд зүйл цуглуулж эхэлсэн байна. Хэлмэгдэж гэр оронгүй болсон хүмүүсийг хүлээн авч байр сууцаар хангахад бэлэн байна гэж Алс Дорнодын олон оршин суугчид мэдэгдээд байна. Хүмүүнлэгийн ачаа ачсан ОБЯ-ны Ил-76 онгоц өнөөдөр Благовещенск хотоос Токио руу ниснэ. Бараг 18 тонн энэ ачааны ихэнхийг нь  дулаан хөнжил, цэвэр ус эзлэж байна.