Аюулт давалгаанаас болж эвдэрч сүйдсэн японы Сендай хотын нуранги дороос хүмүүс хайх ажлаа 3-р сарын 16-нд эхэлсэн оросын аврагчид нэг хоногийн дотор 7 хүний цогцс оллоо. “Өнгөрсөн хоногт аварагчид эвдрэл сүйрэл болсон газрын 10 хавтгай дөрвөлжин километр нутгийг самнасан байна. Эрж хайх аврах ажлаа үргэлжлүүлнэ” гэж оросын ОБЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Сендай хотод олон улсын аврагчдын лагерь байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар ОУ-ын ОБЯ-ны 165 аврагчид Япон улсад ажиллаж байна гэж тэр нэмж хэллээ. Тэд нурангийг зайлуулж эвдэрсэн байшингуудын дороос хүмүүсийг хайсаар байна. Есөн баалын хүчтэй газар хөдлөлт японы зүүн хойд эрэг хавийн нутагт 3-р сарын 11-нд болсон билээ. Энэ газар хөдлөлтөөс болж 10 метрийн өндөртэй аюулт давалгаа үүссэн бөгөөд японы эргийн нутгийг сүйтгэсэн юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 5200 орчим хүн амь насаа алдаж, 8600 хүн сураггүй алга болжээ.