Осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн 4-р реактораас гарч байгаа радио идэвхт бодисыг багасгах ажлаа японы мэргэжилтнүүд идэвхижүүлж байна. Байлдааны нисдэг тэргээр реактор руу ус цацаж байгаа бөгөөд дараа нь асар хүчтэй ус цацагчийн тусламжтайгаар усаар дүүргэх юм. Үүнээс өмнө 3-р реактор дээр 30 тонн ус цацсан боловч радиацийн түвшин ихээр буураагүй байна. Токиогоос зүүн хойд зүгт байдаг Ивате муж орчмын эргийн ойролцоо Номхон далайд 5,8 баалын газар хөдлөлт өнөөдөр болсон байна. Токио, Хонсю арлын зүүн хойд болон төвийн районуудад хүчтэй түлхэлт мэдрэгдсэн байна. 3-р сарын 11-нд  9 баалын газар хөдлөлт болсны улмаас  “Фукусима-1”АЦС-д осол гарсан билээ. Газар доорхи түлхэлт 10 метрийн өндөр цунами үүсгэсэн бөгөөд энэ аюулт давалгаа тус улсын зүүн хойд мужийн эрэг орчмыг сүйтгэсэн юм. Сүүлийн үеийн мэдээгээр 5200 хүн амь насаа алдаж, 8600 хүн сураггүй алга болжээ.