Японы АЦС дээр гарсан эмгэнэлт явдал бол атомын энергийн хөгжилд нөлөөлөх ёсгүй гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр  дээрх ослыг байгалийн сүйрэл болон технологийн элэгдэлээс болсон гэж тэмдэглэсэн. Нөгөөтэйгүүр европын орнууд зарим  АЦС даа түр хугацаагаар хаагаад байна. Японы цөмийн объектуудын ослын дараах  үр дагавар дэлхийн хамтын нийгэмлэгүүдийг айхтар цочоолоо.Орос улс атомын энерги хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар салбарын өнөөгийн байдал жинхэн энхийн болон аюулгүй байж чадах аж. «Японы АЦС, түүний блок бол дөчийн жилийн өмнөх юм шүү дээ. Өнөөдөр дэлхийд илүү төгс блокууд бий болсон. Атомын энерги нь аюулгүй гэдэг нь нэгэнт нотлогдсон юм. Орчин үеийн АЦС хамгаалалтын хэрэгсэл нь японы станцууд длээр гарсан тийм зүйлийг огтхонч гаргахгуйгаар зохиогдсон. Идэвхигүй хамгаалалтын систем гэж технологи байдаг аж. Тэр нь гаднах энергийн хангамжийн эх үүсвэр унтарсан цагт ч ажиллаж чадах гэнэ.  Чухамдаа бол яг үүнээс болоод Японы АЦС дээр осол грасан шүү дээ» гэж Владимир Путин хэллээ. Одоо манай дэлхийд нийт  443 цөмийн эрчимийн блок байдагийн 104 нь АНУ-д, ОХУ-д 32, Японд -55 болон Европд 146   байгаа аж.  Өөрөөр хэлбэл, дэлхийн цахилгааны хэрэглээний  20 % атомын энерги эзэлдэг аж. Баригдаж буй байгаа 62 атомын төхөөрөмж  байна. Ирээдүйд  150 орчим  баригдахаар төлөвлөөд байна.  Ийм мэдээллийг Дэлхийн цөмийн холбоо нийтлэжээ. Атомын станцыг эрс шүүмжлэгчид ийм төлөвлөгөөн дээр хэрээс тахивыг шаардадаг. Нилээд идэвхитэй эсэргүүцлийг Германд илэрхийлдэг. Тус улсын канцлер Ангела Меркель сөрөг хүчнийхний дарамтаар түр хугацаагаар 1980 онд ашиглалтанд орсон  германы 7 АЦС ыг хаахаа мэдэгдээд байгаа. Түүнчлэн тус улсад ажиллаж байгаа бусад 17 станцын аюулгүй байдлыг шалгахаар тогтсон аж. Ингэснээр энхийн атомыг хөгжүүлэх нь  улс төрийн тэмцлийн нэг шалтгаан болж байна гэж  Эрчим хүч,  аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков ярьж байна. «Японы эмгэнэлт явдлыг өөрийн тэмцэлдээ ашиглах гэж оролдох үзэгдэл нь зөвхөн Германд гарч байгаа юм биш. Цөмийн эсрэг тэмцэлдээн нь Швейцарт ч хангалттай хүчтэй гарч байна.  Атомын эрчим хүчийг хэрэгтэй зүлй үү, үгүй юу? гэж санал асуулга явуулсанд 50:50 авчээ.  Тэгээд бүх зүлийг тусдаа санал авч шийдэж байна. Мэдээж хэрэг үүнтэй холбогдуулан Япон улсын эмгэнэлт явдал нь мэдээж цацрагаас айх  үзлийг улам  нэмэгдүүлнэ» гэж Антон Хлопков хэллээ. АНУ-д зарим Бүгд найрамдах намын сенаторууд    үндэсний атомын энергийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгсэхгүй болгохыг уриалсан. Түүнийг эрчим хүчний өөр эх үүсвэрээр солих хуулийн төсөл боловсруулахыг уриалж байна.  Гэсэн хэдий ч одоо түүнийг сольчих эрчим хүч одоогоор алга гэж Антон Хлопков үзэж  байна. «Хоёр дахь эх үүүсвэр нь өнөөдөр хөгжиж байгаа - салхи, нарны  болон биомассын энерги нь хязгаарлагдмал хүчин чадалтай болон чадавхитай. Тэдгээр нь улсын хэмжээнд энергийн хангамжийг шийдэж чадахгүй юм» гэж Антон Хлопков тэмдэглэлээ. Нөгөө талаар Франц, Их Британи, Польш улс мэдэгдэхдээ атомын энергиэс татгалзах бодолгүй байгаагаа мэдэгдэж байсан. Оросын Росатомын томоохон түнш –Энэтхэг, Хятад улс нь ойрын үед захиалгынхаа тоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Оросын шинжээчид өөрийн зүгээс  шинэ атомын  цахилгаан станцыг барихдаа  ч одоо байгаа ч шалгахдаа  дэлхийн туршлагыг анхааралтай судлахыг уриалж байна.