Эрхүү хотод Прибайкалын буудлагын нээлттэй тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд 70 гаруй тамирчид оролцжээ. Нэгдүгээр байрыг Монголын тамирчид эзэллээ. Тэд багтаа 6 медаль авчирсаны дотор 3 алт, 3 хүрэл медаль байгаа аж. Хоёрдугаар байрыг  Эрхүүгийн баг тамирчид эзэлсэн бөгөөд 4 алт, 7 мөнгө, 6 хүрэл авчээ.Эхний гурван байрны сүүлийн шагналыг Буриадын тамирчид авчээ. Тэд нэг алтан медальтай эх нутагруугаа буцжээ.