Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи нь Барууныханд тус орны мөргөлдөөнд цэргийн оролцоо хийх гэж үзвэл  “ түгээмэл жихад” зарлана гэж сүрдүүлэв. Мягмар гаригт ТВ ийн нэвтрүүлгээр Каддафи нь  хэлсэн үгэндээ « Хэрэв Ливийн хэт даврагсад засгийн эрхэнд гарах юм бол Газрын Дундад тэнгисийн бүс бүхэлдээ эмх замбараагүй байдалд орно”гэлээ.  Нөгөөтэйгүүр Сөрөг хүчний үндэсний шилжилтийн зөвлөлийн Зэвсэгт бүлэглэлийн командлагч генерал Абдель Фаттах Юнес Аждабия хотыг эзэлсэн мэдээдллийг няцаав. Үндэсний шилжилтийн үеийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль тус улсын  нефтийн терминал  болон Бенгази хотыг цахилгаанаар хангадаг тус улсын хоёр дахь боомт- хот Марс-эль Брегийг  эзлэн авсан гэсэн мэдээг няцаав. Түүнчлэн АНУ ливийн сөрөг хүчнийхэнд, Каддафийн барьцаалагдаад байгаа 32 тэрбум доллартай дүйцэхүйц банкны активуудыг ашиглан санхүүгийн дэмжлэг үзүүлж болох юм гэдгээ зарласан аж. НҮБ-ын АЗ нь  Ливийн асуудлаар байдал хурцдаж буй үед  шинэ тогтоол гаргахад одоо болтол нэгдмэл шийдвэр үгүй байна. Үүний эсрэг Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ «Ливид нислэггүй бүс бий болгох асуудал нь тодорхой томъёлолоор биелэлээ олсон байх ёстой» гэж хэлсэн юм.