2014 оны Өвлийн Олимпийн тоглолтуудын зохион байгуулагчид нэгдүгээр зэргийн ажлыг хийжээ. Энэ тухай 2012 оны Лондонгийн Олимпийн тоглолтуудын зохион байгуулах комиссийн тэргүүн Себастьян Коэ мэдэгдэв. “ Орос улсад сайн ажиллаж байгаа гэдгийг би мэднэ. Тэгээд ийм их амжилтанд хүрсэн байна” гэж ноён  Коэ  3-р сарын 15 нд Лондонгийн Олимпийн тоглолт эхлэхэд 500 өдөр үлдлээ самбарын нээлтийн тэмдэглэлт арга хэмжээний үеээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Коэ нь –олимпийн 1500 метрийн гүйлтийн хоёр удаагийн аврага юм. Анхны алтан медалиа 1980 онд Москвагийн Олимпиадаас авсан аж.