Оросын агаарын томоохон тээвэрлэгч Аэрофлот компани Москва, Санкт-Петербург хоёрын хооронд байнга нисдэг хүмүүст зориулан олон удаагийн байнгын тийз гаргалаа. Хоёр талын нислэгийн хамгийн доод тариф нь 3 мянга орчим рублийн үнэтэй аж. Энгийн билет 5 мянга орчим үнэтэй байдаг байна. Дээд хэмжээ нь 16 удаагийн   нислэг байх юм . Ингэхдээ зорчин чвагч өөрийнхөө нисэх болсон тухайгаа нисэлгээс нэг цагийн өмнө мэдэгдэж болох аж. Ийм систем нь ажил хэрэгч хүмүүст таалагдана гэж тус компанийхан үзжээ.