ОХУ-ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров БНАСАУ-ын  цөмийн зэвсгийнй асуудлаар зургаан талт хэлэлцээрийг эхлэхэд бэлэн байгааг эерэг дохио гэж үзэж байна. 3-р сарын 15 –нд Хойд Солонгосын хэд хэдэн ХМХ-д , Пхеньян урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэж мэдэгдэсэн байна. БНАСАУ нь 2005 онд уг хэлэлцээрээс гарч, өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрнээр зарласан юм. НҮБ-ын АЗ тус орны эсрэг хориг тавьсан ба  цөмийн зэвсэгтэй орон болох бодлогоосоо салахыг  шаардсан аж. Өнгөрсөн жилийн 11-р сард БНАСАУ нь Йонбёнд их хэмжээний уран баяжуулсан тухайгаа мэдэгдэсэн юм. Цөмийн зэвсэггүй болох зургаан талт хэлэлцээрт Солонгосын хойг дахь хоёр Солонгос болон Орос, Хятад, АНУ, Япон улсууд ордог.