Орчин үеийн технологи нь атомын энергийн хөгжлийг аюулгүй  байдлыг хангана гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин итгэлтэй хэлж байна. Тэрээр Евро-Азийн  улс хоорондын хуралдаан болон Холбооны орнуудын сайд нарын зөвлөлийн хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдээд, Японд болсон сүйрэлийг орчин үеийн  атомын цахилгаан станцыг хамгаалах хэрэгслүүдээр сэргийлж болох байсан гэв. В.Путин цааш хэлэхдээ «Европын зарим орнуудад атомын эрчим хүчийг  80 %  хэрэглэдэг гэлээ.  Орос улсад  АЦС нь 16 % энерги өгдөг. Ингэхдээ бид цаашид үүнийг 25 % хүргэхээр зорьж байна» гэлээ. Дашрмад хэлхэд  Европын Холбоо нь европын АЦС-уудын найдвартай байдлыг хянах бодолтой байгаа төдийгүй стрес-тестүүдийг оросын цөмийн станцууд дээр мөн явуулахаар төлөвлөж байна.